Владивосток боомтын ачаа эргэлт дээд хэмжээнд хүрэв

Хуучирсан мэдээ: 2017.12.12-нд нийтлэгдсэн

Владивосток боомтын ачаа эргэлт дээд хэмжээнд хүрэв

Владивосток боомтын ачаа эргэлт дээд хэмжээнд хүрэв

ОХУ-ын зүүн эргийн Владивосток боомтоор энэ онд тээвэрлэсэн ачаа эргэлт долоон сая тонн хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт болсныг боомтын захиргаа мэдээллээ. Владивосток боомт нь ачаа тээврийн FESCO группийн мэдэлд байдаг.

“Энэ 2017 онд Владивосток боомтоор тээвэрлэдэг үндсэн ачаа эргэлт нэмэгдлээ. Энэ оны эхний 11 сарын байдлаар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тээвэрлэсэн ачаа 39 хувиар, чингэлгийн ачаа 43 хувиар, автомашин болон техник хэрэгслийн ачаа 71 хувиар нэмэгдлээ. Одоогийн төсөөллөөр оны эцэс гэхэд боомтоор тээвэрлэсэн ачаа хэмжээ 7.2 сая тоннд хүрэх төлөвтэй байгаа нь 120 жилийн түүхтэй Владивосток боомтын түүхэн дэх дээд амжилт юм” хэмээн боомтын захиргаанаас мэдээлжээ.

Ирэх 2018 боомтыг ажиллагааг илүү орчин үежүүлэх шинэчлэлийн ажил үргэлжлэх юм. Мөн боомтын гаалийн бүрдүүлэлтийг 24 цагаар тасралтгүй хийдэг горимд шилжүүлж, ачаа дамжин өнгөрөх хугацааг 1-2 хоногт багтаан хийдэг болох зорилт тавиад байгаа ажээ.

Владивосток бол ОХУ-ын Алс Дорнодын томоохон боомтын нэг. Энэ боомт жилд 3.9 сая  тонн ачаа болон нефтийн бүтээгдэхүүн, 150 мянган ширхэг автомашин, 600 мянган чингэлэг тээвэрлэх хүчин чадалтай.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж