Москва хот их цэвэрлэгээ хийж байна

Хуучирсан мэдээ: 2017.12.12-нд нийтлэгдсэн

Москва хот их цэвэрлэгээ хийж байна

Москва хот их цэвэрлэгээ хийж байна

Москва хотын захиргаа “Их цэвэрлэгээ” нэртэй аян зохион байгуулж, энэ аяны хүрээнд хогийн 450 цэгийг цэвэрлэлээ хэмээн Москва хавийн Экологийн асуудал хариуцсан сайд Александр Коган сэтгүүлчдэд мэдээллээ.

“Кампанит ажлын үр дүн сайн байлаа. Зөвшөөрөлгүй газарт хуралдсан хогийн цэгүүдийг цэвэрлэв. Нийтдээ ийм 450 цэгийг цэвэрлэсэн. Одоо дахиад 130 цэг цэвэрлэхээр төлөвлөж байна. Шинэ жил гэхэд зөвшөөрөлгүй газар асгасан бүх хогийг цэвэрлэнэ” гэж Александр Коган хэллээ.

“Их цэвэрлэгээ” аяныг ирэх жил дахин хийхээр Москва хотын захиргаа төлөвлөжээ. Гэхдээ аяныг ”Цэмцгэр Москва” гэж нэрлэж ажээ.

“Их цэвэрлэгээ” аяны онцлог нь иргэдийг сайн дурын үндсэн дээр дайчлахад оршиж байгаа юм. Аяны хүрээнд хаана хог хуралдсан талаарх мэдээллийг иргэдээс цахимаар авсан байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж