Гурван жилд 1135 нийтийн бие засах газар байгуулна

Хуучирсан мэдээ: 2017.12.12-нд нийтлэгдсэн

Гурван жилд 1135 нийтийн бие засах газар байгуулна

Гурван жилд 1135 нийтийн бие засах газар байгуулна

Хятад даяар нийтийн бие засах газартаа “хувьсгал” хийгээд эхэлжээ. Тухайлбал, Хятадын эртний нийслэл байсан түүхт Шиань хотын захиргаа хотынхоо дүр төрх, нийтийн бие засах газрын орчныг сайжруулахын тулд 2017 оноос эхлэн гурван жилийн хугацаанд 1135 нийтийн бие засах газар шинээр байгуулах аж. Үүний зэрэгцээ 2000 гаруй бие засах газрыг бүхэлд нь засан, шинэчилж, стандартын шаардлага хангадаггүй гэх мэт асуудлыг нэг мөр шийдэх гэнэ. 

Энэ хүрээнд хотынхоо төвд сүндэрлэдэг 600 гаруй жилийн түүхтэй Шиань хэнгэрэгт цамхгийн баруун талд байрлах хуучирч муудсан нийтийн бие засах газрыг саяхан шинэчлэн сайжруулжээ. Ингэснээр тус газар цоо шинэ дүр төрхтэйгөөр үйлчилгээ явуулж эхэлсэн байна. 

Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой “Нийтийн бие засах газрын хувьсгал” санаачилгыг тус улс 2015 оноос хэрэгжүүлж эхэлжээ. 

Эх сурвалж: CCTV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж