Монголч эрдэмтдээс гавьяат төрлөө

Хуучирсан мэдээ: 2011.08.09-нд нийтлэгдсэн

Монголч эрдэмтдээс гавьяат төрлөө

Өнөөдөр Төрийн ордонд нээлтийн ёслолын Бүгд хурлаа хийсэн Олон улсын Монголч эрдэмтдийн Х их хурлын төлөөлөгчдийн дундаас хэд хэдэн хүн дөнгөж сая төрийн одон, медаль хүртлээ.

Олон улсын Монгол судлалын холбооны гүйцэтгэх захирал, доктор, профессор Ц.Ишдоржийг Монголын түүх, түүх бичлэгийн салбарт суурь судалгааны олон бүтээл, хамтын бүтээлүүд туурвиж, олон улсын тавцанд Монгол судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх, дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ.

Гадаадын эрдэмтэд ч одон, медаль гардсан юм. ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн Монгол судлалын секторын эрхлэгч, доктор, профессор В.Грайворонский, Японы Осакагийн Гадаад судлалын их сургуулийн хүндэт профессор, монголч эрдэмтэн Масарү Хашимото, БНСУ-ын монголч эрдэмтэн, Улаанбаатар дээд сургуулийн ерөнхий захирал профессор Чой Ги Хо нарыг Алтан гадас одонгоор шагнасныг Монгол Улсын Ерөнхийлөгч гардууллаа. Хөдөлмөрийн хүндэт медалиар Олон улсын Монгол судлалын холбооны  ажилтан М.Баттулга, Ш.Мөнхцэцэг, Ч.Нарантуяа нарыг шагналаа. Мөн эрдэмтэн Ш.Бира Ардын хувьсгалын 90 жилийн ойн медалиар энгэрээ мялаалгалаа.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж