Хятад түүхэндээ хоёрт тэмдэглэгдэх арвин ургац хураажээ

Хуучирсан мэдээ: 2017.12.12-нд нийтлэгдсэн

Хятад түүхэндээ хоёрт тэмдэглэгдэх арвин ургац хураажээ

Хятад түүхэндээ хоёрт тэмдэглэгдэх арвин ургац хураажээ

БНХАУ-ын Үндэсний статистикийн газар энэ сарын 8-нд мэдээлэл хийсэн байна. Тус мэдээллээс харахад 2017 оны Хятадын нийт үр тарианы ургацын хэмжээ 617.91 сая тонн хүрчээ. Энэ нь 2016 онтой харьцуулахад 1.66 сая тонноор буюу 0.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Ийнхүү үр тарианы үйлдвэрлэлийнхэн арвин ургац хурааж, 2017 он Хятадын түүхэнд хоёрт орох өндөр ургац хураалттай жил болжээ. 

Түүнчлэн статистикийн мэдээгээр энэ онд үр тариа тариалсан талбайн хэмжээ 112.220 сая га байсан бөгөөд өнгөрсөн 2016 оныхоос 815 мянган га-гаар багассан байна. Өөрөөр хэлбэл, үр тарианы талбай 0.7 хувиар буурсан гэсэн үг. Гэхдээ га-гаас авах ургацын хэмжээ нэмэгдэж, нэг га-гаас 5506 кг ургац авсан нь 2016 оныхоос 54 кг-аар буюу нэг хувиар өссөн үзүүлэлт аж.

Эх сурвалж: CCTV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж