Баталгаажуулалтын байгууллагын итгэмжлэлийн үнэлгээний мэргэжилтний мэдлэг хуваалцах уулзалтыг 2017 оны арванхоёрдугаар сарын 08-ны өдөр 13 цагт СХЗГ-ын хурлын танхимд Итгэмжлэлийн газраас амжилттай зохион явууллаа. Уг уулзалтад нийт 16 үнэлгээний мэргэжилтнүүд идэвхтэй оролцож, санал бодлоо хуваалцлаа.
Энэхүү уулзалт ярилцлагаар Тохирлын үнэлгээний байгууллагыг итгэмжлэх итгэмжлэлийн байгууллагад тавих шаардлага, ISO/IEC 17011 стандартын өөрчлөлт, органик бүтээгдэхүүний баталгаажуулалтад ISO/IEC 17065 стандартыг хэрэглэх удирдамж, гадаад улсын органик баталгаажуулалтын байгууллагыг бүртгэх журам, органик хүнсний баталгаажуулалт болон хамтын оролцооны байгууллага, тэдгээрийн үүрэг, бүтээгдэхүүний баталгаажуулалтад схемийг хэрхэн ойлгох, үндсэн шаардлагууд зэрэг шинэ мэдээллүүдээр илтгэл тавьж, өөр хоорондоо туршлага, мэдлэгээ солилцсон чухал ач холбогдолтой уулзалт болж өнгөрлөө.
Эх сурвалж: СХЗГ