Гэр бүлээрээ нийлж хулгай хийдэг гэмт этгээдүүдийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2017.12.12-нд нийтлэгдсэн

Гэр бүлээрээ нийлж хулгай хийдэг гэмт этгээдүүдийг шалгаж байна

Гэр бүлээрээ нийлж хулгай хийдэг гэмт этгээдүүдийг шалгаж байна

Хулгайн гэмт хэрэг өнгөрсөн жилтэй харьцуулахад 26 хувиар өсч, 15 мянга орчим хулгайн гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Хамгийн сүүлд гэхэд гэр бүлээрээ явж 100 гаруй айл ухсан этгээдүүдийг илрүүлэн шалгаж эхэлснийг Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ. Гэмт этгээд хулгайлсан эд зүйлсээ эхнэрийнхээ бичиг баримтыг ашиглан ломбардад барьцаалдаг байсан нь тогтоогджээ. Мөн  Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүргээр машинтай явж, 40 гаруй айл ухсан, 18-45 насны дөрвөн хүнийг шалгаж эхэлсэн байна.

Цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр иргэн, аж ахуйн нэгж байгууллага жилд 12 тэрбум орчим төгрөгийн эд зүйлээ хулгайчид алдаж байна. Хулгайч нар хулгайлсан эд зүйлээ ломбард, ченжүүдэд 2-3 дахин хямд үнээр зардаг нь мөн шалгалтын явцад тогтоогджээ.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж