"Балгас" болсон газраа цэгцэлье | News.MN

"Балгас" болсон газраа цэгцэлье

Хуучирсан мэдээ: 2017.12.11-нд нийтлэгдсэн

ТИЙМ ҮҮ?

"Балгас" болсон газраа цэгцэлье

Нийслэлийн хүн ам жилээс жилд нэмэгдэх хэрээр цэцэрлэг сургуулийн хүртээмжийн асуудал нийслэлчүүдийн тулгамдсан асуудал болсон. Өнөөдөр цэцэрлэг сургууль барих газаргүй болчхоод байгаад Улаанбаатар хотод 20 гаруй жил ямар ч бүтээн байгуулалтын ажил хийгдэхгүй балгас болсон газрууд олон бий. Үүний нэг тод жишээ бол Баянзүрх дүүргийн 16 хороо юм. Тус хороонд байрлах газар одоогоос 22 жилийн өмнө зах зээлийн ханшаас хямд, хөнгөлөлттэй нөхцөлөөр богино хугацаанд тохилог хувийн орон сууцтай болгох хөтөлбөрийг Монголын залуучуудын холбооны тухайн үеийн ерөнхийлөгч Ц.Зоригтбаатар санаачлан хэрэгжүүлэх гэсэн боловч, хамтран ажиллаж буй чехүүддээ хулхидуулж байсан түүхтэй.

Улмаар энэ газар хорь гаруй жилийн туршид гурван хүний гар дамжсан ч өнөөдрийг хүртэл балгас хэвээр байгаа юм. Харин хорооны иргэд цэцэрлэгт хүрээлэн болгох санал санаачилгыг гаргаж, бүтээн байгуулалтын ажил нь гар бие оролцохоо ч мэдэгдээд байгаа ажээ. Гэхдээ энэ газрын эзэмшлийн гэрчилгээг нь цуцлах ямар ч боломжгүй гэлээ. Цаашид энэ газар бүтээн байгуулалтын ажил хийгдэх үү эсвэл энэ чигээрээ балгас хэвээр байх уу? зэрэг асуудлыг ТИЙМ ҮҮ тодрууллаа.

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

16- р хорооллын иргэн 2017-12-11 202.9.41.239

Наад газрыг чинь хэдэн жилийн өмнө хорооны иргэд дүүгийн удирдлага газрын албаны мэргэжилтэн УИХ- ын гишүүн Батзандан нар бүр газар дээр нь ирж үзээд хуралдаад захирамжийг нь цуцлуулахаар нийслэлд өгсөн тэрийг хөөцөлдөж сурвалжлалжилж өгөөчээ

Avatar

ujyh 2017-12-11 41.85.161.161

Анхаарал тулд
Сайн байна уу,
Бид Христэд итгэгч зээлийн саналыг төлөөлдөг.
Дэлхийн ядуурал, банкны гадуурхалтай тэмцэхийн тулд бид дараахь үйлчилгээг санал болгож байна:
– Арилжааны зээл
– Хувийн зээл
– Санхүүжилтийн зээл
– Үл хөдлөх хөрөнгийн зээл
Зээлийн хүүний түвшин нь бүхэлдээ 3%, зээлийн санал нь маш энгийн байдаг. Хүсэлт гаргаснаас хойш 72 цагийн дотор хүсэлтийг гаргуулан авах боломжтой.
Өнөөдөр бидэнтэй холбоо бариарай.
Холбоо барих:
WhatsApp: +330644664081
vicentiasolara@gmail.com
vicentiasolara@gmail.com

Avatar

Зочин 2017-12-11 202.131.245.10

Хэн яагаад цуцалж болохгүй гэж байгаа юм. Улаанбаатар хот газараа мэдэхээ больчихоо юу. Эсвэл энэ газрыг нь насаар нь нэг хүнд өмчлөөл өгчихсөн юм уу. Газрын эрхийг нь цуцалж болохгүй энэ тэр гэж марзан юм яриад байх хэрэггүй л байх. Газрыг нь хураа. Түмний хүүхдэд цэцэрлэг, сургууль барьж өг.

Avatar

od 2017-12-11 202.9.40.95

Энэ хороолол чинь цэцэрлэг сургууль нь хүрэлцэхгүй байгаа. Нэг ангид 40-50 хүүхэдтэй 3 ээлжээр хичээллэж байна шүү дээ. Хүүхдүүд орой 19.30д тарж байна. Байгаа ганц газраа чөлөөлж цэцэрлэг сургууль барих хэрэгтэй. Энэ хавьд өөр газар байхгүй болсон. Хажууд цэцэрлэг байгааг ч орон тоо хэтэрсэн авахгүй, хүүхдээ харуулах гэж ийш тийшээ зөөгөөд л.

Avatar

Hotyn irgen 2017-12-11 66.181.179.148

Iim buh gazart niitiin umchiin tsetserleg ((park)) bolgoh heregtei

Avatar

Зочин 2017-12-11 103.26.194.51

Өгөөмөргэж захыг хаая.

Avatar

Зочин 2017-12-11 202.9.43.155

Энэ Өгөөмөр гэх орчиноо бузарлагч балиар заваан захын хойно нэг ийм газар бна аа хүмүүсийн ярих нь улаан хацартынх гэх юм олон жил болж бна даа засвар хийсэн машинууд нь тос масло хог новшоо шууд асгаад явдаг хогын цэг болж энийг хурааж авч хүүхдийн цэцэрлэг сургууль болгож өгөөч

Avatar

иргэд 2017-12-11 103.57.95.156

Дархан-Уул аймгийн Дархан сумын 10-р багийн нутаг хэхо-ийн 2-б-байрны үүдэнд хөгшид салхинд гарах,хүүхэд тоглох газрыг авсан хүн арав гаран жил ашиглалтгүй хог хаягдал,ил бие засах газар болж хувиран дулаан цагт өмхий үнэртэж ногоон ялаа бужигнасан,өвлийн цагт хашааруу ил задгай сарьсан улсын [Хориотой Үг] шээсний мөсөн дээр хүн хальтирч унасан ийм нэг аюултай газар буй болоод байна,энэ хэн гэгч эрх мэдэл эд хөрөнгөтэй хүний дархлагдсан газар вэ?ашиглалтгүй 2 жил болсон газрын зөвшөөрлийг цуцалдаг гэсэн хууль хүчинтэй юу?эсвэл авилга ахиухан өгсөн хэрэг үү?аймаг сумын дарга нар зохих арга хэмжээ авч асуудлыг иргэдийнхээ талд шийдэх арга байдаг бол уу?

Avatar

Зочин 2017-12-11 103.26.193.178

Үг үсгийн алдаа гэж тоймгүй.

Avatar

MGL 2017-12-11 122.201.26.172

Худлаа, ташаа мэдээлэл өгөөд байна шүү. Байшин суурь цутгахаар үл хөдлөх хөрөнгийн гэрээ өгч бүртгэнэ гэж юу байдаг юм бэ? Тийм шийдвэр гаргаж ухсан газарт үл хөдлөхийн гэрчилгээ өгсөн бол шүүхэд хандаад цуцлуулж болно. Эзэмших гэрчилгээг хүсвэл цуцалж болно шүү дээ. Ямар хүний өмчлөлд авчихсан байгаа биш, түр хугацаагаар эзэмших эрхийг өрсөн байна. Төлөвлөгөөнд туссан ажлаа хугацаанд нь хийсэнгүй, хотын ерөнхий төлөвлөгөөг дагаж мөрдсөнгүй гээд цулахад асуудалгүй.

Avatar

Зочин 2017-12-11 66.181.178.50

Яагаад цуцалж болохгүй гэж солиотой юм бичээд бнаа барилга бариагүй 2 жил болсон бол шууд цуцлах хуультай тэгээдч нийтийн эзэмшил байсан газар яахаараа хэн нэгний өмч болдог юм бэ

Avatar

Зочин 2017-12-11 66.181.161.24

Chingis zochid buudliin baruun urd mash tom gazar bas yah iim baidaltai bgaa. Ternii talaar bas survaljlaga hiij uguuch. Tsetserlegt hureelen barival hotiin tuvd uneheer saihan amrah gazartai bolno

Avatar

Sainaa 2017-12-11 202.9.41.1

Ene gazriig niitiin ezemshil bolgoh heregtei. Mod zuleg tarih talbai bolgoh heregtei. Toirood baij bg zamniih ni muug yaanaa bas. Huduunii zamnaas doloon dor baigaad l bhiin. Hotjih yagaa ch ugui bn daa neeree

Avatar

Зочин 2017-12-11 202.179.27.52

Газрын татвар хэтэрхий багаас хэн дуртай нь газар аваад ухаж орхин 20 жил болж байгаа.Энд мэдээж эрх баригчдын ашиг сонирхол байгаа учраас ийм байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж