"Балгас" болсон газраа цэгцэлье

Хуучирсан мэдээ: 2017.12.11-нд нийтлэгдсэн

ТИЙМ ҮҮ?

"Балгас" болсон газраа цэгцэлье

Нийслэлийн хүн ам жилээс жилд нэмэгдэх хэрээр цэцэрлэг сургуулийн хүртээмжийн асуудал нийслэлчүүдийн тулгамдсан асуудал болсон. Өнөөдөр цэцэрлэг сургууль барих газаргүй болчхоод байгаад Улаанбаатар хотод 20 гаруй жил ямар ч бүтээн байгуулалтын ажил хийгдэхгүй балгас болсон газрууд олон бий. Үүний нэг тод жишээ бол Баянзүрх дүүргийн 16 хороо юм. Тус хороонд байрлах газар одоогоос 22 жилийн өмнө зах зээлийн ханшаас хямд, хөнгөлөлттэй нөхцөлөөр богино хугацаанд тохилог хувийн орон сууцтай болгох хөтөлбөрийг Монголын залуучуудын холбооны тухайн үеийн ерөнхийлөгч Ц.Зоригтбаатар санаачлан хэрэгжүүлэх гэсэн боловч, хамтран ажиллаж буй чехүүддээ хулхидуулж байсан түүхтэй.

Улмаар энэ газар хорь гаруй жилийн туршид гурван хүний гар дамжсан ч өнөөдрийг хүртэл балгас хэвээр байгаа юм. Харин хорооны иргэд цэцэрлэгт хүрээлэн болгох санал санаачилгыг гаргаж, бүтээн байгуулалтын ажил нь гар бие оролцохоо ч мэдэгдээд байгаа ажээ. Гэхдээ энэ газрын эзэмшлийн гэрчилгээг нь цуцлах ямар ч боломжгүй гэлээ. Цаашид энэ газар бүтээн байгуулалтын ажил хийгдэх үү эсвэл энэ чигээрээ балгас хэвээр байх уу? зэрэг асуудлыг ТИЙМ ҮҮ тодрууллаа.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж