35 жилийн дараа Саудын арабчууд кино театрт очих эрхтэй болжээ

Хуучирсан мэдээ: 2017.12.12-нд нийтлэгдсэн

35 жилийн дараа Саудын арабчууд кино театрт очих эрхтэй болжээ

35 жилийн дараа Саудын арабчууд кино театрт очих эрхтэй болжээ

Саудын арабчууд  35 жилийн хугацаанд анх удаа кино театрт очиж үзэх гэж байна.

Тус улсын соёл, мэдээллийн яамнаас арилжааны кино театруудад ирэх оноос эхлэн кино гаргах зөвшөөрөл олгожээ.  Рияад хотын анхны кино театрууд 2018 оны гуравдугаар сараас кино гаргаж эхлэх юм байна.  Саудын Арабын соёл, мэдээллийн сайд Аввад Алаввад энэ шийдвэрээ тус улсын соёл, эдийн засгийн хөгжлийн өөрчлөлтийн алхам” хэмээн зарлажээ. 1982 онд шашны хэт туйлшрагчид шашин, соёлд хортой буруу нөлөө үзүүлнэ хэмээн киног хориглож байсан түүхтэй ажээ.  2030 он гэхэд эдийн засгийн томоохон реформ хийхээр төлөвлөж буй Исламын хуучинсаг улс Саудын Араб авлигын эсрэг кампанит ажил явуулж, эмэгтэйчүүдэд эрчүүдийн нэгэн адил автомашин жолоодох, цэнгэлдэхэд орох  эрх анх удаа олгож, нийгэм эдийн засгийн олон өөрчлөлт явуулж, илүү чөлөөтэй нийгэм байгуулах оролдлого хийж байгаа юм.

Саудын Араб 2030 он гэхэд 2000 гаруй дэлгэцтэй 300 кино театртай болох зорилт тавьж байгаа талаар соёлын сайд нь мэдээлсэн байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж