Ньюс хөтөч: Оны шилдэг гэрэл зурагчин тодорно

Хуучирсан мэдээ: 2017.12.13-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Оны шилдэг гэрэл зурагчин тодорно

Ньюс хөтөч: Оны шилдэг гэрэл зурагчин тодорно

ӨНӨӨДӨР АРВАНХОЁРДУГААР САРЫН 13

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 градус, бусад хэсгээр 21-23 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

Нүүдэл суудал хийхэд тохиромжгүй

Буд гариг. Билгийн тооллын 26, Тэргүүн дагуул одтой, хөх нохой өдөр. Өдрийн наран 8 цаг 38 минутад мандан, 17 цаг 01 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • Шадар сайд Ө.Энхтүвшин  Монгол Улсын Чөлөөт бүсүүдийн дарга нар, албан хаагчидтай уулзаж, бүсүүдийн ажилтай танилцана. Уулзалт Засгийн газрын 11 дүгээр байранд болно.

  • МҮХАҮТанхимын байранд ‘Ноос ноолуурын үйлдвэрийн технологийн шинэчлэл ба бүтээгдэхүүний хөгжүүлэлт’ сэдэвт семинар болно.

10.00

  • НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралтай. Хурлаар ‘Хөгжлийн бэрхшээлтэй’ иргэдийн дэд хөтөлбөр батлах тухай хэлэлцэнэ.
  • “Сав газрын байгууллага-5 жил” сэдэвт хурал “Пума империал” зочид буудлын шинэ байрны 2 давхрын хурлын зааланд болно.
  • Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн хурлын зааланд “ХҮНИЙ ХӨГЖИЛ БА АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨН болно. Халдварт бус өвчлөл, тэдгээрийн эрсдэлт хүчин зүйлийн талаарх мэдээлэл, хамтран ажиллах талаар танилцуулна.
  • Сүхбаатар дүүргийн 13-р хороонд  248-р цэцэрлэгийн нээлт болно.

10.30

  • Шадар сайд Ө.Энхтүвшин ШӨХТГ-т ажиллана. ШӨХТГ-ын Хэрэглэгчийн төв, тус байгууллагын үйл ажиллагаатай танилцана.

11.00

  • Төрийн ордны В танхимд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг улс орон даяар олон нийтээр хэлэлцүүлсэн дүнгийн тухай танилцуулгыг УИХ-ын Тамгын газрын Ажлын хэсгээс Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцанд гардуулан өгөх үйл ажиллагаа болно.
  • ‘Монгол ньюс’ мэдээллийн төвд Монголын жижиг худалдаачдыг дэмжих холбооноос Худалдааны хуулийн асуудлаар болон чуулган зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

11.30

  • Монголын гэрэл зурагчид шилдгээ шалгаруулна. Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны 2017 оны шилдэг гэрэл зураг тодруулах ёслол, шилдэг 100 гэрэл зургийн үзэсгэлэн Уран зургийн галарейд болно.

12.00

  • Монголын хүүхдийн ордны 60 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй ‘Уран бичлэг’ үзэсгэлэн болон Юнеско ба Японы NHK телевизийн бүтээсэн ‘Монгол уран бичлэг’ баримтат киноны нээлт Монголын үндэсний музейд болно.

  • Нийслэлийн цагдаагийн газрын 1 давхрын 108 тоотод ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс Онцгой байдлын ерөнхий газар, Гэмтэл согог судлалын үндэсний төвтэй хамтран хэвлэлийн бага хурал зохион байгуулна.

13.00

  • Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд Улаанбаатар хотын “Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах” төслөөр нийлүүлэгдсэн гал түймэр унтраах шуурхай албаны авто машинуудын сэлбэг хэрэгслийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа нийслэлийн Онцгой байдлын газарт болно.

ӨНӨӨДРИЙН ЭВЕНТ

14.00

  • Америкийн нүүр будалтын Kiss New York брэндийн Монгол дахь албан ёсны нээлтийн өдөрлөг Naran Place худалдааы төвд /13-р хороолол, дунд зам/болно. Өдөрлөгт урилгаар Muugii make-up studio-н захирал, мастер гоо засалч, дэлхийн болон олон улсын тэмцээний шүүгч Э.Мөнхбаяр оролцож, нүүр будалт хийж, зөвлөгөө өгнө. Үнэ төлбөргүй.

18.00

  • Entreprenuer Moms Club-ээс ээлжит уулзалтдаа MINIMALIST LIFE STYLE сэдвийн хүрээнд ZEROWASTE COMMUNITY OF mONGOLIA хуудсын админыг урьжээ. Шинэ онд өөртөө болон амьдралын хэв маягтаа өөрчлөлт хийхийг хүссэн хүн бүрт нээлттэй. Тасалбар 10000 төгрөг. Клубын гишүүд үнэгүй. Холбоо барих утас: 89169926, 88015299

19.00

  • Bloomberg TV Mongolia-аас зохион байгуулдаг тав дахь удаагийн Bloomberg Awards ёслолын арга хэмжээ Blue Sky Tower-т болно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж