Уул уурхайн салбараас 215 тэрбумыг төвлөрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2017.12.12-нд нийтлэгдсэн

Уул уурхайн салбараас 215 тэрбумыг төвлөрүүлжээ

Уул уурхайн салбараас 215 тэрбумыг төвлөрүүлжээ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр ‘Ил тод, хариуцлагатай уул уурхай’ хэвлэлийн хурал өнөөдөр /2017.12.12/ болж, цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ‘2017 оны эхний 11 сарын байдлаар 40 сая тонн нүүрс, нэг сая тонн зэсийн баяжмал, 17,4 тонн алт, 4,7 мянган тонн молибденийн баяжмал, 6,7 сая тонн төмрийн хүдэр, гурван сая тонн төмрийн баяжмал, 104 мянган тонн хайлуур жонш, 17 мянган тонн хайлуур жоншны баяжмал, 69 мянган тонн цайрын баяжмал үйлдвэрлэсэн. Мөн улсын төсөвт есөн төрлийн татвар төлж, нэг их наяд 416 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.  Үүнээс алт 44,9 тэрбум, нүүрс 507,8 тэрбум, цайр 61,6 тэрбум төгрөг, зэс 732 тэрбум, төмөр 11,6 тэрбум, жонш 10,2 тэрбум, бусад 47,1 тэрбум төгрөг тус тус төвлөрүүлсэн. Мөн өнгөрсөн нэг сарын хугацаанд уул уурхайн салбар болон бусад салбарын уялдааг сайжруулах, говь, баруун, төвийн бүсийн чуулганыг зохион байгуулж, Төрөөс эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг ирэх оны нэгдүгээр сард гаргах ажиллаж байна’ гэдгийг онцолсон юм. 2017 оны эхний арван сарын байдлаар улсын нийт экспортын 78,8 хувийг уул уурхайн бүтээгдэхүүний экспорт эзэлж байгаа бөгөөд өмнөх оны мөн үеэс 1,5 тэрбум ам.доллараар өсчээ. Энэ нь  уул уурхайн бүтээгдэхүүний экспорт 1,4 тэрбум ам.доллар, үүнээс нүүрсний экспорт 1.3 тэрбум ам.доллараар өссөн нь голлон нөлөөлжээ.  2017 онд улсын төсөвт 293,3 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс оны эхний арван сарын байдлаар 215 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Мөн ирэх жил 291,8 тэрбум төгрөгийн орлогыг уул уурхайн салбараас төвлөрүүлэх юм байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж