Х.Наранхүү өршөөгдөнө

Хуучирсан мэдээ: 2011.08.09-нд нийтлэгдсэн

Х.Наранхүү өршөөгдөнө

УИХ-ын гишүүн Х.Наранхүүг төрийн өмчит “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар 2000-2007 онд ажиллаж байх үедээ эрх мэдлээ хэтрүүлж, албан тушаалаа урвуулан ашигласан, их хэмжээний хөрөнгө хувьдаа завьшсан гэх хэргээр шалгагдаж байгаа. Энэхүү үйлдэлд Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийг Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байхдаа хамтран оролцсон байж магадгүй хэмээн сэжиглэж байгаа. Албанынхан “Энэ хэргийн талаар одоохондоо дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Харин Х.Наранхүүд холбогдох хэрэгт өршөөл үзүүлэх тухай 2006 болон 2009 онд батлагдсан хоёр хуулийн аль нэгийнх нь үйлчлэлд хамрагдана” гэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж