“Маск” төслийг ЕБС-иудад хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2017.12.12-нд нийтлэгдсэн

“Маск” төслийг ЕБС-иудад хэрэгжүүлнэ

“Маск” төслийг ЕБС-иудад хэрэгжүүлнэ

Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамтай хамтран уг төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд эхний ээлжинд Баянгол дүүргийн дөрвөн сургуульд “Агаарын бохирдлын эрсдэлийг бууруулах арга замууд” нэртэй мэдлэг олгох сургалтыг зохион байгуулж, сургуулийн нийгмийн ажилтнууд, эмч нарыг хамруулан, сурагчдад маск үнэгүй тараах юм байна. 

Төслийн багийнхан дүүргийн холбогдох албаны хүмүүст агаарын бохирдлоос болж учрах эрсдэлийг хэрхэн бууруулах талаар сургалт явуулж, МҮОНВТ-ийн ойр орчимд утааны бохирдол хэр байгааг тусгай багажаар хэмжиж тогтоолоо.

Маск төслийн гол зорилго нь хүүхэд багачуудад агаарын бохирдлын хор уршгийг таниулахад оршиж байгаа бөгөөд хорт утааны төвшин 482 нарийн ширхэгт тоосонцор буюу 2.5 pm хүрч байгаа нь хүний биед онц аюултай нөхцөл болохыг Маск төслийн гүйцэтгэх захирал David Chase хэлж байлаа.

Сургалтад хамрагдсан албаны хүмүүс хүнсний дэлгүүр болон ойр орчмын эмийн санд маскны олдоц хэр байгаа зарагдаж буй маск дэлхийн стандартад нийцсэн эсэхтэй танилцсан юм. Агаар ийм бохирдолтой нөхцөлд хувь хүн өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ хамгаалж маск зүүх, гэртээ агаар шүүгч тавьж, эрүүл агаарт алхах хэрэгтэй гэдгийг тэрээр хэллээ.

Эх сурвалж: БГД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж