Жил бүр Хойд туйлд болдог нохойтой чарганы аяллыг зохион байгуулагчдаас ээлжит санал асуулгыг онлайнаар аваад эхэлсэн. Энэхүү ээлжит аялалд Монгол Улсаас С.Номин өрсөлдөж байгаа бөгөөд тэрбээр одоогоор Энэтхэг, Пакистан, Малайз, Унгар зэрэг найман орны оролцогчдын ард есөд бичигдэж байна.
Энэхүү аяллыг Шведийн аяллын хувцас, хэрэглэл үйлдвэрлэдэг “Fjallraven polar” компани зохион байгуулдаг бөгөөд энэ жил маш олон оролцогч бүртгүүлжээ.
Өдгөө Америкт амьдарч буй С.Номин монголчуудын үүсгэн байгуулсан “Nomadic” явган аяллын клубт эрчимтэй явж, өндөр уулын оргилуудад гарч байжээ.
Анх энэхүү уралдааныг зарлахад оролцогч цөөн байсан бол жил ирэх тусам оролцогчдын тоо эрс нэмэгджээ. Энэ жил маш олон оролцогч санал асуулгад оролцож байгаа бөгөөд С.Номингоос гадна Б.Сарантуяа эх орноо төлөөлөн оролцож, одоогоор 6744 санал аваад байгаа аж.
Шведийн аяллын хувцас, хэрэглэл үйлдвэрлэдэг “Fjallraven polar” компаниас Хойд туйлд нохойтой чарганы аяллын энэ жилийн санал асуулга дуусахад хоёр хоногийн /2017.12.14/ хугацаа үлдсэн бөгөөд http://polar.fjallraven.com саналаа өгөөрэй.
Хойд туйлд болдог нохойтой чарганы аялалын 2015 оны ялагч Э.Цэрэндолгор