Ulaanbaatar Debate League-ээс жил бүр зохион байгуулдаг англи хэл дээрх мэтгэлцээний тэмцээн 2017 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр American school of Ulaanbaatar-т болж өнгөрлөө.
Тус тэмцээнд American school of Ulaanbaatar, Orchlon International School, Хобби, Шинэ эрин, Шинэ үе, Монгол тэмүүлэл, Шинэ эхлэл, Elite International School, English School of Mongolia, Сант гэх мэт ахлах сургуулиудын сурагчид оролцсон юм. Уг тэмцээнд “Хобби” сургуулийн Intermediate ангилалд оролцсон хоёр баг эцсийн шатанд тунаж, нэг, хоёрдугаар байрыг эзэлж өндөр амжилт гаргалаа.
Ulaanbaatar Debate League-н Аварга баг (intermediate):
- У.Цэлмэг (10 анги)
- Б.Анунгоо (10 анги)
- C.Нинжин (10 анги)
Ulaanbaatar Debate League-н 2 дугаар байр (intermediate):
- Э.Мишээл (10 анги)
- М.Цэнгүүн (10 анги)
- Э.Баясгалан (10 анги)
Ulaanbaatar Debate League нь Улаанбаатар хотод зохион байгуулагддаг цор ганц англи хэл дээрх мэтгэлцээний тэмцээн юм. Хавар, намар хоёр удаа зохион байгуулагддаг тус тэмцээнд “Хобби” сургуулийн сурагчид 2016 намар Senior, Intermediate, Junior буюу тэмцээний бүх ангилалд нэгдүгээр байр, 2017 хавар Senior ангилалд 1, 2-р байр тус тус эзэлж байжээ.
“Хобби” сургуулийн мэтгэлцээний баг нь 2016 онд Индонез улсад зохион байгуулагдсан World Schools Debating Championship буюу “Дунд сургуулийн мэтгэлцээний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн” -д багаараа өндөр амжилттай оролцоод ирсэн. Япон, Уганда, Словак зэрэг орны багийн эсрэг ялалт байгуулж шүүгчдээс “Дэлхийн хэмжээний баг” хэмээн магтаал хүртэж байжээ. Мөн 2016 оны 12 сард Хорват улсын нийслэл Загреб хотод зохион байгуулагдсан “Winter Holidays Open” олон улсын мэтгэлцээний тэмцээнд 19 улсын 450 гаруй мэтгэлцэгч оролцсоноос “Хобби” сургуулийн сурагч С. Мишээл хувийн оноогоор 30-д байрлаж Топ 10%-д багтаж өндөр амжилт үзүүлсэн юм.