Оросын тамирчид олимпийн цагариг дор жагсана

Хуучирсан мэдээ: 2017.12.12-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Оросын тамирчид олимпийн цагариг дор жагсана

Оросын тамирчид олимпийн цагариг дор жагсана

ОХУ-ын тамирчид “Пёнчан-2018” өвлийн наадамд олимпийн таван цагариг дор өрсөлдөхөөр болсныг Оросын Олимпийн хорооны тамирчдын зөвлөлийн дарга Софья Великова Даваа гаригт /2017.12.11/ мэдэгдсэн байна. “Бүгд л бэлтгэлээ базааж байна. Одоогоор олимпод оролцохоос татгалзсан тамирчин байхгүй” хэмээснийг ИТАР-ТАСС  мэдээлжээ.

“Өнөөдөр, бид Оросын тамирчдыг олимпийн далбаан дор оролцуулах тухай ОУОХ-ны шийдвэрийн талаар хэлэлцлээ. Тамирчдын дийлэнх нь олимпийн наадамд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Оросын төрийн далбаа байхгүй, Оросын төрийн дуулал эгшиглэхгүй гэдэг нь тамирчдад хүнд байгаа нь мэдээж хэрэг. Гэхдээ тэд Орос орныг л төлөөлөх болно” гэж Великая хэвлэлийн бага хурлын үеэр ярьсан байна. 

Софья Великая

Тамирчдын зөвлөл мөн ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бахад шийдвэрээ эргэн харахыг хүссэн захидал илгээжээ

Оросын тамирчид Пёнчаны олимпод оролцох тухай эцсийн шийдвэрийг өнөөдөр /2017.12.12/ болох Оросын олимпийн хорооны хурлаар албан ёсоор зарлах аж.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж