“A-Sound” “Мөнгөний гахай” киноны дууг дуулжээ | News.MN

“A-Sound” “Мөнгөний гахай” киноны дууг дуулжээ

Хуучирсан мэдээ: 2011.08.09-нд нийтлэгдсэн

“A-Sound” “Мөнгөний гахай” киноны дууг дуулжээ

“TV Cocktail”-ын уран бүтээлчид тун удахгүй “Мөнгөний гахай” нэртэй дэлгэцийн хоёр дахь инээдмийн уран сайхны киногоо өлгийдөн авах гэж байгаа билээ. Тус киноны  зураг авалт хэдийнэ дууссан бөгөөд энэ сард нээлтээ хийх юм.  “Мөнгөний гахай” кино хоёр дуутай. Нэгийг нь “TV Cocktail”-ын залуус өөрсдөө дуулсан бол нөгөө дууг нь “A Sound” хамтлаг амилуулжээ. Тэд “Сross” студиэр шинэхэн клипээ хийлгээд тун ч завгүй яваа гэнэ.

Сонирхуулахад, рок, попынхны хүрээнд олон найз нөхөдтэй, хамтран ажилладаг хүмүүс арвинтай “TV Cocktail” хамтлагийнхны дэлгэцийн шинэхэн бүтээлд нь бэлэг болгож, найзууд нь дуу хийж өгөхөөр санал тавиад байгаа аж.

Г.Даша

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж