Байцаагчдын гэрээс их хэмжээний валют гарч иржээ

Хуучирсан мэдээ: 2017.12.12-нд нийтлэгдсэн

Байцаагчдын гэрээс их хэмжээний валют гарч иржээ

Байцаагчдын гэрээс их хэмжээний валют гарч иржээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хилийн мэргэжлийн хяналтын албаны удирдлага  болоод Экспорт, импорт хариуцсан хэлтсийн дарга зэрэг найман хүнийг Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас өнгөрсөн  долоо хоногт баривчилж хорих 461 дүгээр ангид саатуулсан.

Э.Аззаяа даргатай тус газрын байцаагчид бусдаас 200 сая орчим төгрөгийн авлига авсан байж болзошгүй гэж эх сурвалж мэдээлсэн. АТГ-ын байцаагчид Э.Аззаяа, Т.Баярсайхан нарын гэрт нэгжлэг явуулж, 200 сая төгрөгтэй тэнцэхүйц ам.доллар, юань зэрэг гадаад валютын мөнгөн дэвсгэртүүд гарч ирснийг хураан авсан байна. Мөн АТГ-ын байцаагчид Э.Аззаяа даргын ажлын өрөөнд нэгжлэг хийхэд түүний  гадуур хувцасны халааснаас 30 сая төгрөгтэй тэнцэхүйц валют бэлнээр гарч иржээ. Тэднийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийэн хэргийн анхан шатны шүүхээс яллагдагчаар татаж, нэг сарын хугацаатай хорих захирамж гаргажээ.

Харин  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ‘Монголросцветмет’-ийн захирал До.Ганболдыг  батлан даалтад гаргажээ. До.Ганболд нь АН-ын гишүүн. Түүнийг төмрийн хүдрийг хилээр гаргахдаа холбогдох байгууллагын тогтоосон ханшаас доогуур гаргаж их хэмжээний ашиг олон хувьдаа завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр өнгөрсөн долоо хоногт АТГ-аас баривчилаад байсан юм. АТГ-аас До.Ганболдын гэр бүлийнх нь дансны гүйлгээг шалгахад юань, ам.доллар гэсэн гадаад валютаар мөнгөн гүйлгээ хийгдсэн нь тогтоогджээ. До.Ганболд өмнө нь УИХ-ын дэд дарга, Уул уурхайн үндэсний ассиоцацийн захирал, Уул уурхайн яамны газрын даргаар ажиллаж байсан.

АТГ-аас төрийн байгууллагуудын дунд шатны албан тушаалтнуудыг шалгах ажиллагааг эрчимжүүлэхээр болжээ. Авлига авсан хэргээр шалгагдаж байгаа байцаагчид гэхэд хууль бусаар нэлээд хөлжсөнийг  хуулийнхан тогтоож эхэлсэн байна.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж