У.Мөнх-Эрдэнэ, Г.Ган-Эрдэнэ нар жиндээ түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2017.12.11-нд нийтлэгдсэн

У.Мөнх-Эрдэнэ, Г.Ган-Эрдэнэ нар жиндээ түрүүлэв

У.Мөнх-Эрдэнэ, Г.Ган-Эрдэнэ нар жиндээ түрүүлэв

Монголын боксын холбоо арванхоёрдугаар сарын 7-10-ны өдрүүдэд Спортын төв ордонд шилдэг боксчдын тэмцээнийг зохион байгуулав. “Капитрон” банкны нэрэмжит тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй жин тус бүрт шилдэг боксчид өрсөлдөж, аваргуудаа тодрууллаа.

Шилдэг боксчдын дунд болсон аварга шалгаруулах тэмцээний зорилго нь боксын спортыг залуу үеийнхэн дунд өргөнөөр таниулан сурталчлах, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон “ТОКИО 2020” зуны олимпийн наадамд эх орноо төлөөлөн өрсөлдөх ур чадвартай тамирчдыг сонгон шалгаруулахад оршино.

Тэмцээн Олон улсын боксын холбооны /AIBA/ дүрмээр эрэгтэйчүүдийн долоо жин, эмэгтэйчүүдийн таван жинд Спортын төв ордонд дөрөн өдрийн турш болж, аваргуудаа тодрууллаа.

2012 оны Лондонгийн олимп болон 2009, 2013 оны дэлхийн аваргын хүрэл медальт, Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ 64 кг-д өрсөлдөж түрүүлсэн бол 2017 оны ДАШТ-ий шагналт байр, Азийн аваргын мөнгөн медальт Г.Ган-Эрдэнэ 52 кг-д аваргалав. Удаан хугацаанд рингэнд гараагүй гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ энэ удаагийн тулаанд оролцож, шилдгээ баталлаа. Харин тэмцээнийг олимп, дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай, ОУХМ Б.Түвшинбат нар өнжсөн юм.

Эмэгтэйчүүдээс Б.Мөнгөнсаран, М.Нандинцэцэг, М.Намуун, Т.Болортуул, Э.Эрдэнэтуяа нар жингийнхээ аварга болсон.

Ингээд шилдэг боксчдын медальт байранд шалгарсан тамирчдыг танилцуулья:

Эрэгтэй:

49 кг:

1. Х.Энхмандах

2. Д.Мөнх-Эрдэнэ

3. Э.Сүх-Эрдэнэ

3. Э.Сүхбат

52 кг:

1. Г.Ган-Эрдэнэ

2. А.Нурлан

3. М.Гандулам

3. Б.Буяндалай

56 кг:

1. Х.Энх-Амар

2. Б.Төмөрхуяг

3. Б.Мөнхдалай

3. Ц.Мөнхбаатар

60 кг:

1. Б.Мишээлт

2. Э.Бат-Өлзий

3. И.Гансүх

3. Б.Төгөлдөр

64 кг:

1. У.Мөнх-Эрдэнэ

2. М.Батбаяр

3. П.Сүхмягмар

3. Г.Баярхүү

69 кг:

1. О.Бямба-Эрдэнэ

2. О.Батзориг

3. Б.Мөнх-Ирээдүй

3. Г.Гантулга

75 кг:

1. Д.Давааням

2. Б.Эрхэмбаяр

3. Р.Жоломан

3. Б.Агарзандан

ЭМЭГТЭЙ:

48 кг:

1. Б.Мөнгөнсаран

2. О.Жаргалан

3. С.Осормаа

4. Ж.Нямсүрэн

51 кг:

1. М.Нандинцэцэг

2. Л.Алтанцэцэг

3. М.Энхжаргал

3. О.Энхмаа

57 кг:

1. М.Намуун

2. Н.Оюун-Эрдэнэ

3. М.Гүндэгмаа

3. О.Есүгэн

60 кг:

1. Т.Болортуул

2. Г.Даваа

3. Л.Ангараг

3. П.Хулан

69 кг:

1. Э.Эрдэнэтуяа

2. М.Мягмаржаргал

3. Б.Хонгорзул

3. О.Гэрэлгуа нар жиндээ эхний байруудад шалгарав.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж