Ньюс хөтөч: Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хэлэлцүүлэг болно

Хуучирсан мэдээ: 2017.12.12-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хэлэлцүүлэг болно

Ньюс хөтөч: Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хэлэлцүүлэг болно

ӨНӨӨДӨР АРВАНХОЁРДУГААР САРЫН 12

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 градус, бусад хэсгээр 21-23 градус, өдөртөө  12-14 градус хүйтэн байна.

БАЙР АВАХАД САЙН ӨДӨР

Ангараг гараг. Билгийн тооллын 25, Тугчин одтой, харагчин тахиа өдөр. Өдрийн наран 8 цаг 37 минутад мандан, 17 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

07.00

  • ‘Богд ламын дүйчин, Зулын 25-ны өдррийг тохиолдуулан Энэтхэгийн Сэрамэ хийдийн аграмба Агваан Палжор ‘Тэгчэн сожон’ буюу ‘Тэтгэн ариусгах’ нэг өдрийн сахилийг сүсэгтэн олонд хүртээнэ. Гандантэгчэнлин Хийдийн Гунгаа дацанд болно.

09.00

  • Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран “Тогтвортой хөгжилд залуучуудын оролцоо” үндэсний чуулганыг Төрийн ордонд болно. Чуулганд төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн төлөөлөл болсон 15-34 насны залуучууд, эрдэмтэн судлаачид зэрэг 850 зочид төлөөлөгч оролцоно. Чуулганыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээнэ.
  • ‘Дэлхийн эрэн сурвалжлах сэтгүүлчдийн туршлагаас хуваалцах нь” уулзалт-хэлэлцүүлэг Бизнес Тауэрийн 19 давхарт болно. Өмнөд Африкд болсон Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн дэлхийн 10-р чуулганд оролцоод ирсэн Монголын төлөөлөгчид энэ салбарын сүүлийн үеийн мэдээллийг хуваалцаж, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Тухайлбал дэлхийн эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиг хандлагын тухай, сүүлийн үеийн технологийг эрэн сурвалжлагад хэрхэн ашиглаж буй, мөн цахим орчинд аюулгүй байдлыг хэрхэн хангах, офшор данс эзэмшигчдийн мэдээллийн мөрөөр хэрхэн сурвалжилга хийх тухай практик зөвлөмж өгч, Монголд хэрэгжих боломж, нөхцлүүдийн талаар хэлэлцэнэ.
  • Глоб Интернэшнл төв БСШУСЯ-тай хамтран зохион байгуулж буй “Боловсролын салбар дахь нийгмийн эгэх хариуцлага” сэдэвт бодлогын зөвлөгөөн ‘Улаанбаатар’ зочид буудлын “Номын хүрээ” танхимд эхэлнэ.
  •  ХХААХҮ-ийн яамны байранд ‘Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологи, инноваци 2017’ зөвлөлдөх уулзалт болно. Нээлтэд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг оролцоно.
  • Төрийн ордны ‘В’ танхимд “Монгол улсад Халдварт бус өвчнийг бууруулахад хөрөнгө оруулалтын өгөөж, эдийн засгийн тооцооллын үр дүн”-г танилцуулах дээд хэмжээний уулзалтыг ЭМЯ, ДЭМБ, НЭМҮТ хамтран зохион байгуулна.

11.00

  • БОАЖЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн хурлын танхимд их, дээд сургуулийн оюутан, залуусын дунд зохион байгуулж буй “Аюултай хог хаягдал, Хог хаягдлын менежмент’ сэдэвт илтгэлийн тэмцээн, аюултай хог хаягдлын үзэсгэлэн болно.
  • МҮХАҮТ-ын 403 тоот хурлын танхимд Монгол Улсын татварын тогтолцооны шинэчлэл, татварын оновчлол судалгааны тайланг танилцуулна.
  • Төрийн ордонд байрлах Монгол төрийн түүхийн музейд бурханч лам Г.Пүрэвбатын ‘Урлах ухааны онолын цуврал’ номын нээлтэд зориулсан үзэсгэлэн нээгдэнэ.

11.00

  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр уламжлал болгон явуулж буй “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал яамны хурлын танхимд болно.

13.00

  • Монгол Улсын Филармонийн үүсэн байгуулагдсаны 45 жилийн ойн баярын хэвлэлийн бага хурал Улсын Филармонид болно.

14.00

  • Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монголын үйлдвэрчний эвлэлийн Удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзана.
  • Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн хурлын танхимд ‘Автомашины баттерей түүний хор уршиг’ хэлэлцүүлэг болно.

15.00

  • Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын генерал цолтнуудад хүндэтгэл үзүүлж, өрөөндөө уулзалт хийнэ.

18.00

  • Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг ‘Алтан бөмбөг’ ёслолын арга хэмжээ Шангрила зочид буудалд болно.

ӨНӨӨДРИЙН ҮЗВЭР, ЭВЕНТ

13.00

  • Цэргийн дуу, бүжгийн Эрдмийн чуулгын түүхт 85 жилийн ойн баярын хурал, Хүндэтгэлийн тоглолт  Соёлын төв өргөөнд болно.

18.30

  • Монголын урлагийн зөвлөлийн 15 жилийн ойн баярын арга хэмжээ, хүндэтгэлийн ёслол МПМ комплекст болно.

19.00

  • Гарамгай уран бүтээлчдийн Virtuoso Gala Concert Дуурь, бүжгийн эрдмийн театрт болно. Тоглолтыг 15 дахь жилдээ толилуулж байна.

21.00

  • ‘Манчестер Юнайтад’ клубын франц довтлогч Луи Саагийн оролцох шинэ жилийн үдэшлэг Кемпински зочид буудалд болно. Такс 25.000 төгрөг аж.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж