Алдарт Луи Саа монголд ирлээ

Хуучирсан мэдээ: 2017.12.11-нд нийтлэгдсэн

Алдарт Луи Саа монголд ирлээ

Алдарт Луи Саа монголд ирлээ

Дэлхийн хамгийн олон үзэгчтэй Английн дээд лигт 20 удаа түрүүлсэн “Манчестер Юнайтад” клубын довтлогч байсан Луи Саа өнөөдөр монголд ирлээ. Францын алдарт хөлбөмбөгч маань маргааш /2017.12.12/ болох Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг “Алтан бөмбөг” ёслолын арга хэмжээнд оролцох юм. 

Луи Сааг угтах үеэр “Мантестер Юнайтед” багийн фэн клуб болон Монголын хөлбөмбөгийн холбооны төлөөлөгчийн сэтгэгдлийг сонслоо.

ЛУИ МАШ ХУРДТАЙ, ГООЛИЙН МЭДРЭМЖТЭЙГЭЭС ГАДНА СОЛГОЙ ХӨЛӨӨРӨӨ МАШ ХҮЧТЭЙ ТОГЛОДОГ

“Мантестер Юнайтед” багийн фэн клубын зохион байгуулагч А.Тэмүүлэн

“Мантестер Юнайтед” багаас нэгэн тоглогч ирнэ. Гэхдээ яг хэн гэдгийг бид хэлж мэдэхгүй байна гэж байсан. Бидэнд аль нь байсан баяртай хүлээж авах байсан. Гол нь “Мантестер Юнайтед” багийн тоглогч ирнэ гэдэг гайхалтай байлаа. Тиймээс бид дотроо их баяртай байсан. Харин Луи Саа өнөөдөр монголд ирчихлээ. Бид маш их баяртай хүлээж авлаа. Түүнийг монголд байх хоёр хоногийн хугацаанд фэнүүдийн зүгээс хамт байх бүхий л боломжийг ашиглана. Бид үнэхээр сэтгэл өндөр байна. 

Луи Саа хэд хэдэн рекордыг “Мантестер Юнайтед” багийн өмнөөс эзэмшдэг. Уг багт ирээд эхний долоон тоглолтод бүгдэд нь гоол хийж байсан гэдэг юм билээ. Ямар ч тамирчинд бэртэл гэдэг том эрсдэл байдаг. Луи Саа бол маш сайн тоглогч байсан. Энэ хүн бол түүх болж үлдсэн. Тэр маш хурдтай, гоолийн мэдрэмжтэйгээс гадна солгой хөлөөрөө маш хүчтэй тоглодог. Бид маргааш олдсон түүнтэй уулзах боломжийг маш сайн ашиглана. Үнэхээр сэтгэл өндөр байгаагаа энэ дашрамд хэлмээр байна. 

ЛУИ САА ГЭМТЭЛ АВААГҮЙ БОЛ “АЛТАН БӨМБӨГ”-ТЭЙ ОЙР ҮЗЭХ ШИЛДЭГ ТАМИРЧИН

Энэ үеэр Монголын хөлбөмбөгийн холбооны Маркетингийн хэлтсийн дарга Э.Амарсайханы сэтгэгдлийг сонслоо.

-Луи Саа монголд хөл тавилаа. Энэ алдарт хөлбөмбөгч яагаад ирэх болов?

-Монголын хөлбөмбөгийн холбооноос жил бүр оны шилдгүүдээ шалгаруулдаг “Алтан бөмбөг” ёслолын үйл ажиллагааг зохион болдог. Энэ жилийн арга хэмжээ маргааш болно. “Алтан бөмбөг” арга хэмжээ зохиогдож эхэлснээс хойш оны шилдэгүүдэд урам өгөх зорилгоор гадаадын тамирчдыг урьж, тэдэнтэй уулзуулах, цаашлаад энэхүү арга хэмжээний нэр хүндийг өсгөж олонд таниулах гээд яригдаж байсан зүйл бий. Энэ жил анх удаа Францын алдарт хөлбөмбөгч, “Манчестер Юнайтад” багийн тоглогч байсан Луи Саа ирлээ. Энэ хүн “Алтан бөмбөг” арга хэмжээний хүндэт зочноор оролцож байгаа.

-Яагаад Луи Сааг сонгох болов?

-Цаанаас ирэх боломжтой хүмүүсийн нэрс байдаг юм байна. Тэр бүгдийг дурдаад яахав. Луи Саа Францын домогт тамирчдын хамт мөр зэрэгцэн тоглож байсан. Хэрвээ тэр бэртэл гэмтэл аваагүй бол “Алтан бөмбөг”-тэй ойр үзэх шилдэг тамирчин гэдгийг хамт байсан тоглогч болон дасгалжуулагч нар нь хэлж байна. Энэ тамирчин маш олон ур чадвартайг хөлбөмбөгч сонирхогч бүгд мэднэ. Бид ‘Алтан бөмбөг’ арга хэмжээг аль болох хөлбөмбөгийн фанатуудад зориулан хийж байх бодлого барьдаг. Үүний хүрээнд Луи Саа энэ жил ирлээ.

-Одоо Лиу Саа монголд ирчихлээ. Харин үзэгч болон фэнүүдийн хувьд түүнтэй уулзах боломж байгаа юу?

-Монголын хөлбөмбөгийн энэ оны шилдгүүд тодрох ‘Алтан бөмбөг’ маргааш болно. Харин үүний дараа бид Луи Саатай байх боломжийг фэнүүдэд олгож байгаа. Түүнтэй хэн ч ирээд шинэ жилийн баярыг хийж болно. Энэ бол нээлттэй гэдгийг зарласан байгаа. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж