Агаарын бохирдлоос эрүүл мэндээ хэрхэн хамгаалах вэ?

Хуучирсан мэдээ: 2017.12.11-нд нийтлэгдсэн

ЗӨВЛӨГӨӨ

Агаарын бохирдлоос эрүүл мэндээ хэрхэн хамгаалах вэ?

Агаарын бохирдлоос эрүүл мэндээ хэрхэн хамгаалах вэ?

Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан хүн амын дунд ханиад томууны тархалт ихсэж, амьсгалын замын өвчний хамрах хүрээ нэмэгдэх хандлагатай байна. Энэ үед агаарын бохирдлоос эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаарх зөвлөмжийг танд хүргэж байна.


Хүн өдөрт дунджаар 25 мянган удаа 10 мянган литр агаараар амьсгалдаг. Агаар дах олон төрлийн хийн найрлага байгалийн болон хүний үйл ажиллагаанаас хамаарч өөрчлөгдөх үед агаарын бохирдол үүсдэг ажээ. Агаарын бохирдолд насанд хүрэгчдээс илүүтэй бага насны хүүхэд илүү их өртдөг гэнэ. Учир нь хүүхдийн дархлааны тогтолцоо бүрэн хөгжөөгүй, насанд хүрсэн хүнээс илүү давтамжтай амьсгалдаг учир өртөмтгий байдаг гэсэн судалгааг мэргэжлийн байгууллагууд гаргажээ. Агаарын бохирдол бидний биед дараах байдлаар нөлөөлнө. Ингэхдээ хүний бие дэх хүчилтөрөгчийн хэмжээг бууруулж амьсгалын замын болон уушгины хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг бөгөөд хорт бодисууд цусаар дамжин эд эрхтнүүдийг хордуулдаг. Тухайлбал, агаарын бохирдлын сөрөг нөлөө бие эрхтэнд дараах байдлаар нөлөөлнө. Үүнд толгой өвдөх, ядрах, анхаарал сулрах, суралцах чадвар буурах, багтраа харшлын өвчин, уушгины хатгалгаа, зүрх судасны өвчин зэрэг орно.

Агаарын бохирдолтой үед эрүүл мэндээ хэрхэн хамгаалах вэ?

Сүү цагаан идээ зэрэг дархлаа дэмжих хоол хүнс хэрэглэх, анги танхим, өрөө тасалгааг цэвэршүүлэх, цэвэр агаарт гарах, өдөр бүр агаарын чанарын индексийн мэдээллийг тогтмол харж байх, машин барьж байхдаа цонхоо нээхгүй, зорчих, ажил амралтаа зөв зохицуулах, биеийн эсэргүүцлийг сайжруулахад анхаарах зэрэг өдөр тутамдаа хэвшсэнээр агаарын бохирдлоос сэргийлж чадна.

Түүнчлэн агаарын бохирдлоос хамгаалах хамгийн сайн аргын нэг нь илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх явдал юм. Дархлаа сайн байснаар элдэв өвчин тусах магадлал буурна. Иймээс чанартай, илчлэг сайтай халуун хоол хүнс тогтмол (хоол хүнсийг дөрвөн цаг тутам хэрэглэхэд тохиромжтой) хэрэглэж байх хэрэгтэй. Насанд хүрсэн хүн хоолныхоо дараа өдөр бүр С витамин уувал сайн. Энэ нь уушгины өвчлөлөөс сэргийлэх нэг арга юм. Мөн өвлийн улиралд Е витаминтай хүнс хэрэглэх шаардлагатай.

Амны хаалтыг хэрхэн зөв сонгох вэ?

Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргасан зөвлөмжид агаарын бохирдол ихтэй цагуудад өглөө орой заавал шүүлтүүртэй маскыг зүүхийг зөвлөжээ. Амны хаалтыг ашиглахдаа нарийн тоосонцрыг шүүх материалаар хийгдсэн, шүүлтүүртэй, нүүрний хэлбэрт таарсан байх маскыг өдөр тутамдаа хэрэглэх нь зүйтэй.

Э.Ариун

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж