Оюуны өмчийн талаар мэдлэг олгоно

Хуучирсан мэдээ: 2010.04.21-нд нийтлэгдсэн

Оюуны өмчийн талаар мэдлэг олгоно

Дэлхийн оюуны өмчийг хамгаалах өдрийг жил бүр өөр өөр уриан дор зохион явуулдаг бөгөөд энэ жилийн оюуны өмчийн өдрийн уриа нь "Шинэ санаачлага дэлхийг холбохуй" гэсэн уриан дор зохион байгуулах юм байна. Манай улс жил бүрийн 4 дүгээр сарын 26-нд оюуны өмчийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж ирсэн байна.
Оюуны өмчийн газраас энэхүү өдрийг угтан ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн хүүхдүүдийн дунд оюуны өмчийн талаарх ерөнхий ойлголт өгөх зорилгоор хичээл сургалт энэ сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Оюуны өмчийг сурталчлан таниулах, нийтийн хүртээл болгох чиглэлээр нийслэлийн ерөнхий боловсролын  Хан-Уул дүүргийн 58 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн 33 дугаар сургууль, Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургууль, Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургууль, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар сургуулийн сурагчдад өнгөрсөн өдрүүдэд мэргэжилтнүүд сургалт зохион байгуулжээ. Харин өнөөдөр Баянгол дүүргийн “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн сурагчдад оюуны өмчийн талаар мэдээлэл олгох сургалт болно.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж