ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзав

Хуучирсан мэдээ: 2017.12.11-нд нийтлэгдсэн

ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзав

ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзав

ЕАБХАБ-ын Сайд нарын зөвлөлийн 24 дүгээр уулзалтад оролцож буй Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 12 дугаар сарын 8-ны өдөр ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга (ЕНБД) Т.Гремингертэй уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар харилцан ярилцав.

Сайд Д.Цогтбаатар ЕНБД Т.Гремингерт уг албан тушаалд томилогдсонд нь баяр хүргэж, олон улсад энх тайван, аюулгүй байдлыг хангах, итгэлцлийг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалахад ЕАБХАБ-ыг чухал үүрэгтэй байгууллага гэж үздэгийн хувьд Монгол Улс хоёр талын харилцаа, хамтын ажиллагаандаа ихээхэн ач холбогдол өгдөгийг нотолж, хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэн гүнзгийрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Тэрээр хэд хэдэн салбар, түүний дотор хүн худалдаалах гэмт хэрэг, терроризмээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, мөн монгол залуусыг ЕАБХАБ-ын Нарийн бичгийн даргын газар хийгээд харьяа байгууллагуудад дадлагажуулах санал тавив.

ЕНБД Т.Гремингер баяр хүргэсэнд нь хариу талархал илэрхийлж, ЕАБХАБ-ын отгон гишүүн Монгол Улс байгууллагын үйл ажиллагаанд тодорхой хувь нэмэр оруулж ирснийг үнэлж байдгаа тэмдэглэн өгүүлэв. ЕНБД манай талын сонирхлыг анхааран үзэж, хамтарч ажиллахаа илэрхийлэв.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2017 оны 12 сарын сарын 8-ны өдөр Вена дахь НҮБ-ын байранд зочилж, НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллагын /ЮНИДО/ Ерөнхий захирал Ли Ёнгтой уулзалт хийв. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсын Засгийн газар жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, технологийн дэвшил, инновацийг нэвтрүүлэхэд өндөр ач холбогдол өгч байгааг уулзалтын үеэр тэмдэглэв. ЮНИДО-гийн Ерөнхий захирал Ли Ёнг Монгол Улсын аж үйлдвэрийн хөгжлийг бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийлж, эдийн засгийг төрөлжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, технологи дамжуулах чиглэлд хамтын ажиллагаа өргөжүүлэхээ нотлов. Хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хүрээнд ЮНИДО-гийн Ерөнхий захирал Ли Ёнг манай улсад ойрын хугацаанд айлчлахаар болов.

Эх сурвалж: ГХЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж