Улаан-Үд, Эрхүү чиглэлд хурдан галт тэрэг явдаг боллоо

Хуучирсан мэдээ: 2017.12.11-нд нийтлэгдсэн

Улаан-Үд, Эрхүү чиглэлд хурдан галт тэрэг явдаг боллоо

Улаан-Үд, Эрхүү чиглэлд хурдан галт тэрэг явдаг боллоо

Улаанбаатар-Улаан-Үд, Эрхүү чиглэлд хурдан галт тэрэг явдаг боллоо. Энэхүү хурдан галт тэрэг долоо хоногт гурван удаа буюу Даваа, Мягмар, Бямба гаригуудад ОХУ-ыг зорино. Нэг аялахдаа таван вагон явах юм. Цаашид зорчигчийн урсгал нэмэгдвэл вагоны тоог 18 болгож нэмэгдүүлэх боломжтойг Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямаа хэлэв.

УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа

Тэрбээр “ОХУ, Монгол Улс хооронд харилцан визгүй зорчдог болоод гурван жилийн хугацаа өнгөрлөө. Хоёр орны хооронд харилцан визгүй зорчдог болсноос хойш худалдаа үйлчилгээ, аялал жуулчлалын бизнес эрчимтэй хөгжих боллоо. Мөн авто тээврийн урсгал 2-3 дахин нэмэгдлээ. Алтанбулагийн боомтоор өмнө нь нэг өдөрт 200-300 хүн, 150-170 машин харилцан зорчдог байсан бол одоо 700-800 иргэн, 500 гаруй тээврийн хэрэгсэл харилцан зорчдог болсон. Тиймээс цаашид Алтанбулаг, Хиагтын боомт дээр үүссэн бөглөрөл, ачааллыг багасгахын тулд хурдан галт тэргийг аялуулахаар ОХУ-тай тохиролцлоо. Иргэд хямд найдвартай унаагаар Байгаль нуурын эрэг дээр очиж амрах, Эрхүү хотоор аялах боломжтой боллоо. Нөгөө талдаа галт тэрэг дагасан шинэ аялал жуулчлалын маршрут нээгдсэн гэсэн үг“ гэв.  

ОХУ-ын төмөр замчидтай Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгээс цагийн хуваариа тохирчээ. Ингээд олон улсын галт тэрэгний хуваариар долоо хоногт гурван удаа, 15.22 цагаас явахаар болсон байна. Үнийн тухайд 33550-120750 төгрөгийн хооронд байгаа юм. Цаашид зорчигчдын тоо нэмэгдвэл алдагдалтай эхэлсэн тасалбарынхаа анхны үнийг буулгаж, хөнгөлөх талаар хоёр тал ярилцах аж.

Галт тэрэг ингэж хурдан аялдаг болсноор улс хоорондын ачаа эргэлт нэмэгдэж ОХУ, Монгол Улсын иргэдийн харилцаа улам дотносно гэж ОХУ-ын Элчин сайдын яамны төлөөл мэдээлэв.

Улаанбаатар, Улаан-Үүд, Эрхүү чиглэлд аялах 305/306 дугаар галт тэрэгний цагийн хуваарь

Өртөө

Явах өдөр

Явах цаг

Улаанбаатар

1.2.6

15.22

Улаан-Үүд

1.3.5

15.45

Эрхүү

1.3.5

08.08

 

Өртөө

Ирэх өдөр

Ирэх цаг

Эрхүү

2.3.7

14.37

Улаан-Үүд

2.3.7

05.53

Улаанбаатар

2.4.6

06.50

 

Улаанбаатар, Улаан-Үүд, Эрхүү аялах 305 дугаар галт тэрэгний тасалбарын үнэ

Өртөө

Зам

Купе

 Том хүн

Хүүхэд суудалтай

Наушки

МТЗ

49900

33550

РЖД

52050

35700

Улаан-Үүд

МТЗ

77750

47700

РЖД

79450

49400

Эрхүү

МТЗ

118300

71000

РЖД

120750

73450

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж