Жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли нар 2016 онд салж фенүүдийнхээ сэтгэлийг гонсойлгосон билээ.
Анжелина Жоли саяхан “Hollywood reporter-д” сайтад өгсөн ярилцлагадаа “2015 онд нээлтээ хийсэн “By the Sea” кинонд Брэдтэй хамтарч ажиллах амаргүй байсан. Сэтгэлийн тэнхээ шаардсан ч гэлээ энэ кинонд хамтран ажилласандаа баяртай байна. Учир нь киноны агуулгаас бид шинэ зүйл сурсан. Бид хоёулаа илүү их хатуужсан” гэжээ.
Тэд салснаасаа хойш хэвлэл мэдээллээс аль болох хол байж, хувийн амьдралаа нууцалж ирсэн. Брэд Питтийн хувьд GQ сэтгүүлд ярилцлага өгөхөөр шийдэж, салалтын дараа согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж байснаа хүлээн зөвшөөрч байсан. Тэр хүүхдүүдтэйгээ харилцаагаа сэргээснийг онцолж, цаашид тэднийхээ төлөө хичээнгүйлэн хөдөлмөрлөнө гэдгээ хэлсэн юм. Анжелина үргэлжлүүлэн “Брэд бид хоёрт түүх бий. Хэн нэгэнтэй хамт түүх бүтээхэд харилцаа тэр чинээгээрээ гүн, нандин, жинхэнэ байдаг гэж би боддог. Хамтдаа олон зүйлийн ард гарсны дараа бие биеэ гэх сэтгэл байсаар байдаг” хэмээн ярьжээ.
Э.АРИУН