2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр I, II, III ангиллын 52 хувьцаат компанийн 1,282,398 ширхэг хувьцаа арилжигдсанаас 29 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 17 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс ‘Баянтээг’ ХК /BTG/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 11.55 хувиар өссөн бол ‘Нэхээсгүй Эдлэл” ХК-ийн /NXE/ ханш хамгийн өндөр буюу 14.97 хувиар уналаа.
Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 1,220.93 нэгж болж 0.81 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,624,384,707,766 боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ