Их театрын энэ жилийн хамгийн их хүлээлт үүсгэсэн үзвэрийн нэг болох орос гаралтай алдарт балетчин Рудольф Нуреевийн гайхамшигт бөгөөд эмгэнэлт амьдралын тухай өгүүлсэн балет өнгөрсөн Бямба гаригт /2017.12.09/ нээлтээ хийлээ. Балет үзэгчдээс өндөр үнэлэлт авч, алга ташилтын нүргээнд Их театр умбасан байна.
“Нуреев” балетын хөгжмийг Илья Демуцкий бичиж, хореографийг Юрий Посохов хийж, найруулгыг Кирилл Серебренников хийсэн юм. Нуреевийн дүрд Владислав Лантратов бүжжээ.
Тоглолтод байсан хүний яриагаар алга ташилт 20 минут хүртэл үргэлжилсэн тохиолдол байжээ.
Балетыг өнгөрсөн амралтын өдрүүдээр хоёрхон удаа тавьсан бөгөөд дараагийн тоглолт ирэх хавар тавдугаар сард болох юм.
Рудольф Нуреев нь ЗХУ-ын үед Их театрын балетын гоцлон бүжигчин байсан бөгөөд Их театрын бүжигчид Францад айлчлан тоглоод буцах өдөр оргон баруунд үлдсэн юм. Тухайн үедээ энэ нь маш том дуулиан болсон бөгөөд ЗХУ-ын нууц албаны зүгээс бүжигчнийг байнга мөрдөн мөшгөж байсан юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ