“Mercedes-Benz B” хамгийн муу зарагддаг

Хуучирсан мэдээ: 2017.12.11-нд нийтлэгдсэн

“Mercedes-Benz B” хамгийн муу зарагддаг

“Mercedes-Benz B” хамгийн муу зарагддаг

Автомашин сонирхогчдын унших дуртай “За рулем” сэтгүүлийн явуулсан санал асуулгаар хуучин машинаас хамгийн борлуулалт муутай нь Mercedes-Benz B ажээ. Жагсаалтыг энэ 2017 оны борлуулалтын дүн мэдээнд үндэслэн гаргасан байна. Ингэхдээ хуучин машины дээд үнийг нэг сая рубль гэж үзсэн байна.

Mercedes-Benz B-гийн араас Ford-ийн Fiesta, Nissan-ы Qashqai, Skoda-гийн Yeti загварууд оржээ. Жагсаалтыг Mercedes-Benz B тэргүүлсэн талаар энэ салбарын шинжээчид ямар нэг тайлбар өгч чадахгүй байгаа ажээ. Харин Nissan Qashqai, Skoda Yeti-ийн хувьд “найдвартай биш” гэж хүмүүс үздэг нь нөлөөлсөн гэжээ.

Мөн Suzuki Grand Vitara, Hyundai Tucson, Chevrolet Cruze, Nissan Terrano, Mitsubishi L200, Suzuki SX4 машинуудыг оросууд худалдан авах дургүй байгаа нь өндөр үнэтэй холбоотой гэж тайлбарлажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж