Оросуудын 40 хувь нь Үндсэн хуулиа мэдэхгүй

Хуучирсан мэдээ: 2017.12.11-нд нийтлэгдсэн

Оросуудын 40 хувь нь Үндсэн хуулиа мэдэхгүй

Оросуудын 40 хувь нь Үндсэн хуулиа мэдэхгүй

Оросын “Левада-Центр” төвийн судалгаагаар орос иргэдийн 40 хувь нь Үндсэн хуулиа огт уншиж үзээгүй гэжээ. Харин 25 хувь нь амьдралдаа нэг удаа уншсан ч одоо юу ч санадаггүй гэнэ. Үндсэн хуулиа гайгүй сайн санадаг хэмээн судалгаанд оролцогчдын 10 хувь нь хариулжээ. 

Үндсэн хуулийн хэрэгжилт ямар байна вэ гэсэн асуултад 40 хувь хагас хэрэгждэг, 14 хувь нь огт хэрэгждэггүй гэсэн байна. 

ОХУ жил бүрийн арванхоёрдугаар сарын 12-ны Үндсэн хуулийн өдөр болгон тэмдэглэдэг гэдгийг 66 хувь мэдэж байсан байна. Гэхдээ энэ хувь сүүлийн гурван жил тасралтгүй буурчээ. 2015 онд судалгаанд оролцогчдын 76 хувь нь энэ өдрийг мэддэг гэсэн бол 2016 онд 70 хувь мэддэг гэжээ.

Одоогийн мөрдөж байгаа Үндсэн хуулийг ОХУ 1993 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр баталж, энэ оныхоо арванхоёрдугаар сарын 25-наас мөрдөж эхэлсэн юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж