Н.Дашзэвэг: Банкууд өндөр ашиг унагаж байна

Хуучирсан мэдээ: 2017.12.11-нд нийтлэгдсэн

Н.Дашзэвэг: Банкууд өндөр ашиг унагаж байна

Н.Дашзэвэг: Банкууд өндөр ашиг унагаж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс санаачлан “Зээлийн хүүг бууруулах боломжтой юу” сэдвийн дор өнөөдөр /2017.12.11/ Төрийн ордонд хэлэлцүүлэг өрнүүллээ. 

Монголбанкны сар бүр гаргадаг статистик мэдээгээр 2017 оны арван сарын байдлаар зээлийн жигнэсэн хүүгийн дундаж түвшин 19.9 хувьтай гарчээ.

Харин арилжааны банкуудын зээлийн хүү дараах байдалтай байна.

Зээлийн хүү өндөр байгаа нь хэд, хэдэн шалтгаантай аж.

Эдийн засагч Н.Давшзэвэгийн тайлбарласнаар бол хадгаламжийн хүү өндөр, Монголын санхүүгийн зах зээлд мөнгө хүүлж, хэт өндөр ашиг олдог олигополь тогтолцоо бүрдсэн.

Тухайлбал, 2016 оны байдлаар Хаан, Худалдаа хөгжлийн банк, Голомт, Хас банкны төгрөгийн зээлд эзлэх хувь 80.2 хувь гарчээ. Дэлхийн жишгээр бол нийт зах зээлд 4 том тоглогчийн эзлэх хувийн жин 80-100 хувьд байвал олигополиос монопольд шилжих зах зээл гэж нэрлэдэг. Ийм зах зээл дээрх үнийг төр зохицуулах дүрэмтэй байдаг.

2016 оны байдлаар Хаан банкны татварын дараах цэвэр ашиг 105 тэрбум төгрөг, Худалдаа хөгжлийн банкны ашиг 142.3 тэрбум төгрөг, Голомт банкны үйл ажиллагааны ашиг 71.4 тэрбум төгрөг болжээ.

Жижиг банкууд ч томоохон ашигтай ажилласан статистик мэдээлэл гарсан аж. Тухайлбал, Монголбанкны сар бүрийн мэдээллээс харвал 2017 оны гуравдугаар улирлын байдлаар Чингис хаан банк 4 тэрбумын, Богд банк 1.2 тэрбум, Капитрон банк 1.9 тэрбум, Ариг банк 534 сая, Кредит банк 277 сая, Тээвэр хөгжлийн банк 1.8 тэрбум төгрөг байна.

Дэлхийн жишгээр банк нь 10-15 хувийн ашигтай ажиллах ёстой бол Монголын арилжааны банкуудын хувьд энэ үзүүлэлт 100 хувь хол давж, зарим жил үүнээс ч өндөр ашигтай ажилласан дүр зураг гарсан гэж тэрбээр хэллээ.

 

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж