Олон улсын шинэ санааны дизайны үзэсгэлэн анх удаа Хонконг хотноо зохион байгуулагдлаа. Гурван хоног үргэлжилж өчигдөр буюу энэ сарын 10-нд хаалтаа хийсэн үзэсгэлэнд 11 улс, бүс нутгаас 220 аж ахуй нэгж оролцсон байна. Түүнчлэн 620 дизайнер хүрэлцэн ирж, өөрсдийн шинэ санаагаар баяжуулан бүтээсэн дизайн бүхий бүтээлүүдээ дэлгэжээ.
Үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар Хонконгийн худалдааны хөгжлийн газар, хамтран тус хотын Дизайны төв ажилласан аж.
Эх сурвалж: CCTV