Хятадын Жэжян мужийн Тяньши сууринаас Байта суурин хүртэлх хэсэг автозам хоёр талаараа ягаан өнгөтэй. Зургаан км урт энэ өнгөт зам нь моторт бус тээврийн хэрэгсэлд зориулагджээ. Тус замыг хөдөө нутагт нэгэн шинэ өнгө нэмсэн хэмээн иргэд үзэж байгаа аж.
Өнгийг нь өөрчлөхийн тулд замын гадаргууг шүршдэг будгаар буджээ. Ийн будсан нь зам тээврийн аливаа осол гарахаас урьдчилан сэргийлэх зорилготой гэнэ.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ