Удахгүй болох шинэ жилийн баярыг угтан, уур амьсгал оруулахын тулд хотууд өнгө засаад эхэлжээ. Хонконг хотод л гэхэд хүмүүсийн анхаарлыг татахуйц утсан хүүхэлдэйнүүд бий болсон байна. Жуулчид явган хүний зам дагуух эдгээр утсан хүүхэлдэйтэй зургаа авхуулахын тулд Хонконг хотыг зорих болсон гэнэ.
Христийн мэндэлсний баярыг угтан Хонконг хотын уран бүтээлч la Belle Epoque тус зам дагуух худалдааны төвийнхөнтэй хамтран авто зам болон явган хүний замыг тусгаарласан хашлагыг гараар нэхсэн хүүхэлдэйнүүдээр чимэглэж, баярын уур амьсгал нэмжээ. Гэвч зарим хүн хүүхэлдэйг сүйтгэсэн нь үүнийг эсэргүүцэж байгаагийн илэрхийлэл хэмээн худалдааны төвийнхөн сэжиглэж байгаа гэнэ. Гэхдээ олон нийтийн сүлжээ болон хотын иргэдийн сэтгэгдлээс харахад олонх нь хүүхэлдэйнүүдийг сүйтгэж байгаад харамсаж буйгаа мэдэгдэж, энэ хэвээр нь байлгахыг хүссэн байна.
Эх сурвалж: CCTV