Жонни Депп “Fantastic Beasts” киноны шинэ ангид тоглоно

Хуучирсан мэдээ: 2017.12.11-нд нийтлэгдсэн

Жонни Депп “Fantastic Beasts” киноны шинэ ангид тоглоно

Жонни Депп “Fantastic Beasts” киноны шинэ ангид тоглоно

Британийн зохиолч Ж.К.Роулингийн зохиол “Fantastic Beasts” киноны шинэ ангид Холливуудын жүжигчин Жонни Депп тоглоно гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Гэвч зарим шүтэн бишрэгчид уг кинонд түүнийг тоглуулахаас татгалзаж хүчтэй эсэргүүцэж байна. Үүнтэй холбогдуулан зарим шүтэн бишрэгчдийн үзсэнээр  Жонни Депп хуучин эхнэр Эмбер Хердийг зодсон хэмээн буруутгагдан эсэргүүцэлтэй тулгарчээ. Ийнхүү киноны хоёрдугаар ангиас түүний тоглосон хэсгийг хасахгүй бол шинэ ангийг үзэхгүй гэхчлэн дургүйцлээ илэрхийлэв. Энэ тухайд тус киноны зохиолч Ж.К.Роулинг хэлэхдээ “Би анх Жонни Деппыг тохирно гэж бодож байсан. Кино нээлтээ хийсний дараа цахим ертөнцөд түүнтэй холбоотой мэдээлэл цацагдахад миний болон зураг авалтад оролцсон багийнхны сэтгэл зовнисон. Би түүнийг тоглож байгаад маш их баяртай байна. Бид хоёрын хооронд хийсэн зөвшилцлийг хүндлэх ёстой” гэж мэдэгджээ.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж