Азийн хөгжлийн банк барилгын салбарт хөрөнгө оруулна | News.MN

Азийн хөгжлийн банк барилгын салбарт хөрөнгө оруулна

Хуучирсан мэдээ: 2017.12.11-нд нийтлэгдсэн

Азийн хөгжлийн банк барилгын салбарт хөрөнгө оруулна

Азийн хөгжлийн банк барилгын салбарт хөрөнгө оруулна

Барилга, хот байгуулалтын яамнаас олон улсын хандивлагч байгууллагуудтай хийх зөвлөлдөх уулзалт өнөөдөр /2017.12.11/ боллоо. Энэхүү уулзалтад Монгол Улсад суугаа 30 Элчин сайдын яамдын төлөөлөл болон Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг донор орнуудын төлөөлөл оролцож байна. Барилга, хот байгуулалтын салбарт гадны зээл, тусламжаар хэрэгжүүлэх хамгийн гол төсөл бол Төв цэвэрлэх байгууламж.  У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсаны дараа төв цэвэрлэх байгууламжийг цэвэрлэх, нийслэлчүүдийг өмхий үнэрээс салгах үүргийг Барилга, хот байгуулалтын сайдад үүрэг болгосон. Үүний дагуу тус яамны хийх хамгийн эхний ажил бол БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажил юм. Үүний дараагийн ажил бол агаарын бохирдлыг бууруулах янданг цөөлөх явдал. Гэр хорооллын дахин төлөвлөлт болон орон сууцжуулах хүрээнд Засгийн газар энэ сард багтаан тодорхой шийдвэрүүд гаргахаар судалгааны ажлуудаа дуусгажээ. Удахгүй Засгийн газрын хуралдаанд танилцуулах юм байна. Тухайлбал, ипотекийн зээлийг зорилтот бүлэгт чиглүүлэх, 30 хувийн урьдчилгаагаа төлж чадахгүй иргэдэд чиглэсэн бодлого хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан танилцуулсан юм.

Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банкнаас барилга, хот байгуулалт, дэд бүтцийн чиглэлээр хэд хэдэн төсөл эхлүүлэхээр талууд ярилцаж байгаа юм байна. Дэлхийн банкнаас ямар төслүүдэд хөрөнгө оруулах талаарх эцсийн шийдвэр гаргаагүй гэлээ. Харин Азийн хөгжлийн банкны Хот байгуулалтын салбарын ахлах мэргэжилтэн Арнауд Хэкманны хэлснээр, нийслэлд гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах, дахин төлөвлөлтийн чиглэлээр хамтарч ажиллах сонирхолтой, зарим төслүүд нь удахгүй эхлэхээр яригджээ. Тэрбээр, “Нийслэлийн гэр хороолол суурь дэд бүтэц муутай учраас нийгэм, эдийн засгийн үйлчилгээг хүргэхийн тулд Азийн хөгжлийн банк хамтарч ажиллана. Дэд бүтцийн суурь болох усан хангамж, дэд бүтцийн асуудал бий. Үүнтэй холбогдуулан гэр хорооллуудад дэд төвүүдийг барьж байгуулахад 10 жилийн хугацаатай 320 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. Үүний 160 саяыг Азийн хөгжлийн банкнаас гаргах бол 60 саяыг Европын банк, үлдсэн хэсгийг Монгол Улсын Засгийн газрын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлнэ гэж тооцоолсон. Түүнээс гадна Азийн хөгжлийн банкнаас Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Эко гудамж” төслийг эхлүүлэх талаар яриа хэлэлцээр хийж байна. Энэ төсөл нь гэр хорооллын айлуудыг хэсэгчлэн бүлэг болгож, дэд бүтцийг нь шийдвэрлэх юм. Улаанбаатар агаарын бохирдол ихтэй учраас түүнд нөлөөлж буй хүчин зүйлийг бууруулахад чиглэсэн дулаан техникийн буюу байшин, гэрийн дулаалгын төслүүдийг хэрэгжүүлэхээр зорьж байна. Энэ төсөл одоогоор боловсруулалтын шатандаа явж буй бөгөөд 550 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн” гэлээ.

Барилга, хот байгуулалтын яамны дэд сайд Ш.Лхамсүрэн “Хөрөнгө оруулагчдыг нэг дор цуглуулж, асуудлаа ярьж байгаа нь өөрөө том дэвшил. Дэд бүтэц чиглэлд хөрөнгө оруулалт татах нь нэн чухал байгаа. Өнөөдрийн энэ уулзалтаар бид маш олон хөрөнгө оруулагчдын уур амьсгал наашлах алхам эхэлж байгаа гэж бодож байна. Хөрөнгө оруулагчдад зөв мэдээлэл өгөх юм бол барилга болон хот байгуулалтын салбарт хөрөнгө оруулах сонирхол маш их байна. Хөрөнгө оруулалт хийсний дараа мөнгөө яаж авах вэ гэдэг нь хөрөнгө оруулагчдад тодорхой бус байна гэдгийг онцолж байна. Үүнийг Засгийн газраас тодорхой журам гаргаж, эрсдэлгүй байлгах нь чухал байна” гэсэн юм.

Энэ удаагийн уулзалтаар хөрөнгө оруулагчдыг барилга, хот байгуулалтын салбарт татах, олон чухал үр дүн гарна гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.

Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин судлаач 2017-12-11 202.9.42.230

ХАМГИЙН ТОМ ГАЦАА БОЛ ОРОН СУУЦАНД ОРУУЛАХ ГЭЭД БАЙГАА АЙЛУУДАД АМ БҮЛ ОЛОН Ч,,АЖИЛ ХИЙДЭГ НЬ НЭГ БАЙГАА ТОХИЛДОЛ ИХ,,ТИЙМЭЭС ИРГЭДЭЭ ЗААВАЛ АЖИЛ ХӨДӨЛМӨР ЭРХЭЛДЭГ БОЛГОЖ СУРГАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА,,,,ОРОН СУУЦЫГ ХЯМД БАРИХ ХЭЦҮҮ,,,ЯМАРЧ БАЙСАН ,МЕТР КВАДРАТ НЬ 800 ОРЧИМООР БАРИГДАЖ БАЙЖ ОДОО ҮЕИЙН ШААРДЛАГА ХАНГАСАН САЙН БАЙР БОЛНО,,,ТЭХЭЭР ЯМАР ҮНЭЭР ЗАРАХ ЯАЖ ЗЭЭЛЭЭ ОЛГОХ ХЭРЭХН БУЦААЖ ТӨЛҮҮЛЭХЭЭ МАШ САЙН ЖУРАМ ДҮРЭМЭЭ ГАРГАЖ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДДАА ТАНИЛЦУУЛАХ ТОХИРЛЦОХ ХЭРЭГТЭЙ БОЛНО,,,МӨНГӨГҮЙД НЬ УРЬДЧИЛГАА АВАЛГҮЙ ХЯМД БАЙРАНД ОРУУЛНА ГЭЭД СОНГУУЛЫН СУРТАЛЧИЛГАА ШИГ ЮМ ЯРИАД ХӨӨРӨӨД БАЙХ НЬ ДЭМИЙ,,

Avatar

Зочин 2017-12-11 150.129.143.28

550 сая ам.долларыг гэрын дулаалгад зарцуулах бол маш буруу шүү.

Avatar

Zochin 2017-12-11 202.9.40.51

Deer uyed ih hureeg Esgii Hot gedeg baisan genee. 100 jiliin umnu.

Avatar

ЗОЧИН 2017-12-11 27.123.214.103

ОДОО ТӨР МИНЬ ХӨДЛӨХ НЬ ГОЛ НЬ АРД ТҮМНЭЭ ОРОНСУУЦЖУУЛАХ ,МӨН ӨНДӨРЛӨГ ГАЗАР АМЬДАРЧ БАЙГАА АЙЛУУДЫН ДЭД БҮТЭЦИЙГ НЬ ШИЙДЭЭД ӨГӨЧИХ ЮМ БОЛ УТААНААС МАШ ХУРДАН САЛНА .ГОЛ НЬ ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ МАШ САЙН ДЭМЖИЖ ОРУУЛЖ ИРЭХ ХЭРЭГТЭЙ.МАНАЙ МОНГОЛЧУУД МАШ ТЭНГЭРЛЭГ ХҮМҮҮС ЭХ ОРОНЧ СЭТГЭЛТЭЙ ААВЫН ХҮҮДҮҮД ГАРЧ ИРВЭЛ МАНАЙ УЛС ДОРОО БОСОЖ ИРНЭ,ГОЛ НЬ УЛС ТӨРЧИД ТӨРИЙН МӨНГӨ ИДЭХЭЭН БОЛЬ!!! ТА НАР ОДОО АРД ТҮМЭН ЭХ ОРНОО БОД!!! АРД ТҮМЭН ЧИНЬ ТА НАРТ МАШ ХҮЛЦЭНГҮЙ ХАНДАЖ БАЙГАА ТИЙМ УЧРААС ХУЛГАЙ ХИЙХЭЭ ӨНӨӨДӨРӨӨС ЭХЭЛЭЭД ЗООГСОО ЭНЭ БОЛ АРД ТҮМНИЙ ДУУ ХООЛОЙ,

Avatar

Зочин 2017-12-11 66.181.160.50

Энэ чинь харин нэг зөв ажилдаа. Хүнийг орон оронтой болгоод өгсөн байхад мөнгийг нь авч таараа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж