Венесуэлд сөрөг хүчний намуудад хориг тавилаа

Хуучирсан мэдээ: 2017.12.11-нд нийтлэгдсэн

Венесуэлд сөрөг хүчний намуудад хориг тавилаа

Венесуэлд сөрөг хүчний намуудад хориг тавилаа

Венесуэлийн сөрөг хүчний намууд ням гаригт болсон хотын даргыг сонгох сонгуулийг бойкотлосны дараа ерөнхийлөгч Николас Мадуро сөрөг хүчний намуудыг ирэх ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийг хоригложээ.

Тус улсын сөрөг хүчний “Шударга ёс нэгдүгээрт”, “Ард түмний хүсэл” “Ардчилсан хөдөлгөөн” намын лидерүүд ням гаригийн сонгуулийн санал хураалтыг бойкотлож, сонгуулийн систем нь хэтэрхий нэг талыг барьсан, булхайтай  гэж эсэргүүцсэн юм.

Николас Мадуро Венесуэлийн сонгууль систем бол хамгийн найдвартай систем гэсэн юм.

Тэрбээр ням гаригт гаргасан мэдэгдэлдээ “Өнөөдөр сонгуулийн санал хураалтад оролцоогүй, санал хураалтыг бойкотлосон нам дахин сонгуульд өрсөлдөх эрхгүй” хэмээгээд  сөрөг хүчний намуудыг улс төрийн газрын зургаас арчигдлаа гэжээ.

Аравдугаар сард Венесуэлийн сөрөг хүчний гурван нам 300 гаруй хотын дарга нарыг сонгох сонгуулийн санал хураалтыг бойкотлоно хэмээн мэдэгдэж байсан билээ.

Венесуэлийн сөрөг хүчний намууд хотын даргын сонгуулийг Николас Мадуро будилаантуулсан гэж үзэж байгаа юм.

Венесуэлийн эдийн засаг хямарч, инфляци өсч эдийн засгийн гол үзүүлэлтүүд муу байгаа ч ерөнхийлөгч Николас Мадурогийн эрх баригч Социалист нам ням гаригийн орон нутгийн сонгуульд ялна гэдэгтэй итгэлтэй байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж