Ч.Санжаадамбын заан цолны наадам болов

Хуучирсан мэдээ: 2011.08.09-нд нийтлэгдсэн

Ч.Санжаадамбын заан цолны наадам болов

Дөрвөн том ой давхцсан улсынхаа баяр наадмаар цэргийн хурц арслан цолтой зодоглож долоо даван улсын заан цол хүртсэн Архангай аймгийн Хашаат сумын харъяат Чимэдрэгзэнгийн Санжаадамбын заан цолны наадам нутагт нь боллоо. Наадам 8-р сарын 06-ны өдөр болж, наадамд хоёр насны хурдан морины уралдаан, хүчит 64 бөхийн барилдаан болсон юм.

Заан цолны наадмын барилдаанд Батцэнгэл сумын харъяат улсын харцага Т.Мөнгөнцоож түрүүлсэн бол Булган сумын харъяат улсын заан Д.Рагчаа үзүүрлэв. Харин шөвгийн дөрөвт Булган аймгийн Гурванбулаг сумын харъяат өсөх идэр начин Ц.Цогтжаргал, Архангай аймгийн Цэнхэр сумын харъяат аймгийн арслан Ц.Нямдорж нар шалгаран үлдэв.

Улсын залуу заан Ч.Санжаадамба нь залуу бөх О.Амартүвшингээр нэг, аймгийн начин Б.Галсайханаар хоёр, улсын заан Ч.Гочоосүрэнгээр гурав, аймгийн арслан Ж.Амартүвшингээр дөрөв, улсын харцага Ө.Бат-Оршихоор тав, аймгийн арслан Б.Сангисүрэнгээр зургаа, улсын начин Ц.Содномдоржоор долоо даван заан цол хүртсэн юм.

                          Б.Цолмон

                                        
                                       Эх сурвалж:  www.undesniibukh.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж