Үсчин, гоо засалч, хумс дизайны тэмцээний шилдгүүд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2017.12.11-нд нийтлэгдсэн

Үсчин, гоо засалч, хумс дизайны тэмцээний шилдгүүд шалгарлаа

Үсчин, гоо засалч, хумс дизайны тэмцээний шилдгүүд шалгарлаа

Тухайн жилийн чиг хандлага өвөрмөц урсгалуудыг үйлчилгээнд нэвтрүүлэх зорилгоор зохион байгуулдаг нийслэлийн аварга шалгаруулах үсчин, гоо засалч, хумс дизайн урлалын “Улаанбаатар-2017” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Энэ жил арав дахь удааагаа болж буй уг тэмцээнд Сүхбаатар дүүргээс Видал, Грийс, Болор, Хос шагай, Лакме, Мерак, J салон, Сити дээд сургууль, Үйлдвэрлэл, урлалын политехник коллежийн оюутнуудаас бүрдсэн нийт 50 гаруй мэргэжлийн үсчин, хумс дизайн урлал, гоо засалчид амжилттай оролцсон юм. Ингээд тэмцээний нийлбэр дүнгээр Сүхбаатар дүүрэг “Улаанбаатар-2017” тэмцээний “Шилдэг дүүрэг”-ээр шалгарч, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, МҮГЗХ-ны өргөмжлөлөөр шагнуулав. Тэмцээний амжилтаас дурьдвал,

  1. Нийслэлийн аварга эмэгтэй үсчнээр Грийс салоны үсчин Б.Ичинноров шалгарч, Гранпри шагналаар;

  2. Нийслэлийн аварга эрэгтэй үсчнээр Хос шагай салоны үсчин Y.Цацралтуяа шалгарч Гранпри шагналаар;

  3. “Шилдэг сургууль” шагналаар Үйлдвэрлэл, урлалын политехник коллеж;

Ганцаарчилсан төрөлд:

  • Эрэгтэй креатив төрөлд Видал салоны Б.Уртнасан мөнгөн медаль;

  • Эмэгтэй салоны тайралтын төрөлд Видал салоны Ө.Цэлмэгсайхан хүрэл медаль;

  • Тайзны нүүр будалт төрөлд Болор салоны О.Отгонтуул алтан медаль;

  • Хуримын нүүр будалт төрөлд Сити дээд сургуулийн оюутан Б.Отгонбаатар мөнгөн медаль;

  • Биен дээрх будалт төрөлд Сити дээд сургуулийн оюутан Н.Энхчимэг алтан медаль, Грийс салоны А.Урангоо мөнгөн медаль;

  • Миксмедиа хумс урлал төрөлд Сити дээд сургуулийн оюутан Г.Одонтунгалаг алтан медаль;

  • French хумсыг акрилаар бүрэх урлал төрөлд Сити сургуулийн оюутан Н.Аминхүслэн тусгай байр;

  • Үндэсний хэв шинжийг харуулсан уламжлалт авангард үс самналтын бэлэн бүтээлийн төрөлд ҮУПК-ийн оюутан Н.Оюунчимэг алтан медаль, ҮУПК-ийн оюутан Д.Золзаяа мөнгөн медаль;

  • Уран сэтгэмжийн нүүр будалтын бэлэн бүтээлийн төрөлд ҮУПК-ийн оюутан Г.Баярдэлгэр алтан медаль, Грийс салоны А.Урангоо мөнгөн медаль;

  • Уран сэтгэмжийн нүүр будалтын бэлэн бүтээлийн төрөлд Сити сургуулийн оюутан Э.Янжинлхам алтан медаль,ҮУПК-ийн оюутан Б.Цэндгэрэл мөнгөн медаль, Сити сургуулийн оюутан Э.Янжинлхам хүрэл медаль;

  • Уран сэтгэмжийн хумс урлалын бэлэн бүтээлийн төрөлд Сити дээд сургуулийн оюутан Г.Одонтунгалаг тусгай байр, ҮУПК-ийн оюутан Г.Хөтөлсайхан тусгай байрт тус тус шалгарлаа.

Эх сурвалж: СБД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж