Хуучин зүүн Германы суурин 140,000 еврогоор худалдаалагджээ

Хуучирсан мэдээ: 2017.12.11-нд нийтлэгдсэн

Хуучин зүүн Германы суурин 140,000 еврогоор худалдаалагджээ

Хуучин зүүн Германы суурин 140,000 еврогоор худалдаалагджээ

Германы Бранденбург мужийн Алвин хэмээх жижиг суурин дуудлага худалдаагаар 140,000 еврогоор худалдаалагджээ. 20 гаруй оршин суугчтай Алвин сууринг  дуудлага худалдаанд 125,000 еврогоос эхэлж дуудсан бөгөөд  дуудлага худалдаанд утсаар үнэ санал болгосон хүн худалдаж авсан байна.

Берлины ханыг нурааж, хоёр Германы нэгдсэнээс хойш 27 жил өнгөрч буй хэдий ч  Зөвлөлтийн нөлөөний хүрээнд багтаж байсан энэ суурин коммунист нийгмийн ул мөрөө хадгалж үлджээ.

2000 онд Герман евро мөнгөн тэмдэгт шилжихээс өмнө ах дүү хоёр Алвиныг худалдаж авсан боловч өөд нь татаж чадаагүй ажээ.

Берлин хотоос ердөө 120 км-ийн зайд орших энэ сууринд дийлэнх нь тэтгэвэртээ гарсан 20 гаруй оршин суугчид амьдардаг гэнэ.

1990 он хүртэл тус суурин Европын шахмал материалын хамгийн том үйлдвэрийн эзэмшилд байсан юм. 1991 онд үйлдвэр хаагдахад оршин суугчид нь сууринг орхиж явсан юм.

Герман улс социалист, капиталист хэмээн хоёр хуваагдсан байх үед Зөвлөлтийн нөлөөний зүүн Германд харьяалагдаж байсан Алвин суурин бол ажилгүйдлийн хэмжээ өндөр, хөгжил дорой, нэг хүнд ноогдох ДНБ-ний хэмжээ 67 хувьтай байгаа Германы олон тосгон суурины нэг юм.

1990 – 2015 оны хооронд энэ мужийн хүн ам 15 хувиар буурсан ажээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж