Луи Саа Монголд шинэ жил тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2017.12.11-нд нийтлэгдсэн

Луи Саа Монголд шинэ жил тэмдэглэнэ

Луи Саа Монголд шинэ жил тэмдэглэнэ

Дэлхийн хамгийн олон үзэгчтэй Английн дээд лигт 20 удаа түрүүлсэн ‘Манчестер Юнайтад’ клубын франц довтлогч Луи Саа өнөөдөр /2017.12.11/ Монголд хүрэлцэн ирэх гэж байна. Тэрбээр маргааш /2017.12.12/ болох Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулах “Алтан бөмбөг” ёслолын ажиллагаанд  зочноор оролцох юм. 

Францын шигшээ багийн довтлогч асан Луи Саа “Манчестер Юнайтед” клубийн хамтаар Английн дээд лигт /Premier league/ хоёр, Европын хөлбөмбөгийн холбооны Аваргуудын лигт /UEFA Champions league/ нэг удаа түрүүлсэн. Тэрбээр мөн Английн дээд лигийн “Манчестер Юнайтед”, “Эвэртон”, “Фүлхэм”, “Сандерлэнд”, “Тоттенхэм”, “Ньюкасл Юнайтед” клубүүдэд тоглож явсан шилдэг довтлогч юм. Луи Саа 16:00 цагт Монголд газардана.

Тэрбээр мөн хөгжөөн дэмжигчидтэй уулзаж, гарын үсэг өгөх, Английн дээд лигт 289 тоглолтод 85 гоол оруулсан дурсамжаасаа хуваалцаж, нэг өдрийг Монголын хөлбөмбөг сонирхогчдод зориулах юм. Луи Саатай шинэ жилийн үдэшлэг маргааш ‘Кемпински’ зочид буудалд 21.00 цагаас болох бөгөөд такс 25.000 төгрөг аж.

Луи Саагийн тоглосон баг, оруулсан гоолууд

  • Францын шигшээ: 20 тоглолт 4 гоол
  • Манчестер Юнайтед: 86 тоглолт 28 гоол
  • Фүлхэм: 117 тоглолт 53 гоол
  • Эвэртон: 97 тоглолт 27 гоол
  • Тоттенхэм: 10 тоглолт 3 гоол

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж