УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан дөнгөж сая Төрийн ордны ‘А’ танхимд эхлээд байна. Хуралдаанаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Бүлгийн хурал дууссаны дараа 12.00 цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийх юм байна.
Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан Төрийн ордны ‘Б’ танхимд эхэллээ. Уг хурлаар УИХ-д өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслүүдийн талаар гишүүдээс авсан саналын тухай, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн тухай, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны гишүүдийг томилох тухай зэрэг асуудлыг хэлэлцэх аж.
Г.ДАРЬ