“Эрдэнэт” үйлдвэрийн эхний хэсгийг ашиглалтад оруулав (1978.12.14)

Хуучирсан мэдээ: 2017.12.11-нд нийтлэгдсэн

ЭНЭ 7 ХОНОГ ТҮҮХЭНД

“Эрдэнэт” үйлдвэрийн эхний хэсгийг ашиглалтад оруулав (1978.12.14)

1928.12.14 БНМАУ-ын V их хурал хуралдав. 85 төлөөлөгч оролцсон тус их хурлаар феодалын хөрөнгийг хураах, хутагт хувилгаадыг тодруулах явдлыг бүрмөсөн зогсоох, үндэсний цөөнхөд нутгийн ардчилсан захиргаа байгуулах, тус улсын нутаг дэвсгэр, засаг захиргааны өөрчлөлт хийх, улсын ба аж ахуйн газруудын албан хаагчдын дунд 2-р шалгалт явуулж, засаг төрийн аппаратыг ноёд, түшмэдүүдээс цэвэрлэх зэрэг асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргажээ.

1928.12.14 МХЗЭ-ийн VII Их хурал хуралдав. Хуралд 150 төлөөлөгч оролцжээ.

1941.12.11 Баянхонгор аймаг байгуулагдав.

1959.12.16 МАХН-ын Төв хорооны  IV бүгд хурал хуралдаж, хөдөөд социалист үйлдвэрлэлийн харилцаа бүрэн яллаа гэж тунхаглав.

1963.12.13 Эвлэл, пионерийн ажилтнуудын улсын анхдугаар зөвлөгөөн болов.

1978.12.14 Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн эхний ээлжийг ашиглалтад оруулав.

1985.12.11 БНМАУ, Сенегал улсын хооронд дипломат харилцаа тогтоов.

2013.12.13 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ‘Том төрөөс ухаалаг төр рүү’ санаачилга дэвшүүлж, эл санаачилгыг УИХ-д суудалтай намууд дэмжиж, гарын үсэг зурав.

2013.12.16 Оюутолгойн далд уурхайн төслийн санхүүжилт батлагдав. Санхүүжилтийн багцад гарын үсэг зурах ёслол Улаанбаатар хотноо боллоо.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж