Оросын IT зах зээлийн хэмжээ 733 тэрбум рубльд хүрлээ

Хуучирсан мэдээ: 2017.12.10-нд нийтлэгдсэн

Оросын IT зах зээлийн хэмжээ 733 тэрбум рубльд хүрлээ

Оросын IT зах зээлийн хэмжээ 733 тэрбум рубльд хүрлээ

2017 оны байдлаар ОХУ-ын IT зах зээлийн хэмжээ 733 тэрбум рубльд хүрэхээр төлөвтэй байгаа бөгөөд энэ нь нийт зах зээлийн 20.7 хувь болж байна хэмээн зөвлөх үйлчилгээний J’son & Partners Consulting компанийн судалгаанд дурджээ.

“Аналог ертөнцөөс дижитал ертөнц рүү шилжиж байгаа энэ эринд Оросын IT компаниудын эрэлт нэмэгдэж, тэр чинээгээр хөрөнгө оруулалт татаж байна. Энэ салбарт олон шинэ технологи, бүтээгдэхүүн бий болж, дэлхийн зах зээлд гарч байна. IT компаниуд Москвагийн Хөрөнгийн бирж дээр гарах бүрэн боломжтой. Тэдэнд үр ашигтай дэд бүтэц, гадаад дотоодын сонирхсон хөрөнгө оруулагч, төрийн дэмжлэг, татварын хөнгөлөлт гээд хэрэгтэй бүхэн байна” хэмээн Москвагийн Хөрөнгийн биржийн удирдлагын тэргүүн Александр Афанасьев хэллээ.

Гэхдээ одоогоор Оросын IT компаниуд дотоодын эх үүсвэрээс санхүүжиж байгаа бөгөөд энэ нь тус салбарын хөгжлийг тийм ч сайн дэмжихгүй байгаа юм. J’son & Partners-ийн тооцоогоор ойрын гурваас таван жилд энэ байдал өөрчлөгдөж, гадаадын хөрөнгө оруулалт энэ салбар руу орж ирэх ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж