Москвагийн түүхэн газруудыг сэргээж байна | News.MN

Москвагийн түүхэн газруудыг сэргээж байна

Хуучирсан мэдээ: 2017.12.10-нд нийтлэгдсэн

Москвагийн түүхэн газруудыг сэргээж байна

Москвагийн түүхэн газруудыг сэргээж байна

Москва хотын түүхэн дурсгалт газрууд сэргээн засварлагчдын ачаар сэргэж байна хэмээн Москва хотын Захирагч Сергей Собянин “Московская реставрация” шагнал гардуулах ёслолын үеэр хэллээ.

“Энэ шагналыг бий болгохдоо шагналыг хүртэх хэмжээний бүтээл гарах болов уу гэсэн зовинол байсан. Харин одоо бол дэмий санаа зовсон байна. Дэлхийд үнэлэгдэх хэмжээний бүтээлийн олон арван эзэд шагналд нэрээ дэвшүүлдэг болжээ” хэмээн Сергей Собянин хэллээ.

Москва хотын түүхэн дурсгалт газруудыг сэргээх мега төслүүд хэрэгжиж байгааг Захирагч онцоллоо. Энэ 2017 онд хэд хэдэн түүхэн гудамжийг сэргээсэн юм. Тухайлбал, Бульварное кольцо, Садовое кольцо, Тверская, Старая, Тверская гудамж болон Новая площадь-ийг сэргээжээ. “Ингэснээр Москва хотын төв түүхэн дүр төрхөндөө эргээд орлоо. Гудамж, барилгууд гээд бүгдийг цогцоор нь сэргээсэн учраас иргэд эдгээр гудмаар хэдэн цагаар ч хамаагүй алхаж, нүдээ баясгах боллоо. Үнэн хэрэгтээ энэ бол Москва хот дахин төрлөө” хэмээн Сергей Собянин онцлон тэмдэглэжээ.

Мөн москвачуудын хайртай яруу найрагч Александр Сергеевич Пушкины хөшөөг сэргээн засварлаад дуусч байгаа юм. Мөн Белорусский вокзалын хажуугийн талбайд зохиолч Максим Горькийн хөшөөг буцаан авчирч байгаа ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ
 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж