3G iPad энэ сарын 30-нд худалдаанд гарна

Хуучирсан мэдээ: 2010.04.21-нд нийтлэгдсэн

3G iPad энэ сарын 30-нд худалдаанд гарна

“Apple” компанийн гаргасан iPad таблет компьютерийн утасгүй интернэтийн сүлжээнд холбогдох боломжтой 3G хувилбар хувилбар энэ сарын 30-нд АНУ-ын зах зээлд худалдаалагдаж эхлэх гэнэ. Харин үнийн тухайд 16GB багтаамжтай хувилбар нь 629 ам.доллар, 32GB нь 729 ам.доллар, харин 64GB хувилбар нь 829 ам.долларын үнэтэй байх юм. “Wi-Fi + 3G” хэмээн нэрлээд буй уг загвар нь өмнөх хувилбараас үнийн хувьд арай илүү, учир нь 3G сүлжээнд ашиглах боломжтой болсон тул хэрэглэгчид заавал Wi-Fi холболт гэхгүйгээр интернэтэд холбогдох боломжтой юм.
Дашрамд дурдахад, бүх төрлийн iPad таблет компьютерууд Австрали, Канад, Францы, Герман, Итали, Япон, Испани, Швейцарь болон Их британид тавдугаар сарын сүүлчээр худалдаалагдаж эхэлнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж