“Сошиал ертөнцөөр сонин юутай вэ?” булангаа хүргэж байна. Шинэ оноос эхлэн 1.5 сая төгрөгөөс дээш орлоготой иргэдэд Хувь хүний орлогын албан татварыг нэмж ногдуулахаар болсон. Энэ асуудал сошиал ертөнцийнхний дунд хамгийн их асуудал хөндсөн сэдэв болж хувирчээ.
Ингэхдээ дундаж давхаргынхныг ноолохоо болих хэрэгтэй гэсэн асуудлыг хөндсөний зэрэгцээ Үл хөдлөх хөрөнгийн татварыг ногдуулдаг болох ёстой гэх санал ч дэвшүүлээд байгаа юм.
Тухайлбал, жиргээч БАТЫЙ @batengineer:
1,500,000 дээш цалинд 25% татвар ноогдуулчлаа. Дэмжье. Одоо нэг хүний нэр дээрх 1-с илүү гарсан орон сууцанд үл хөдлөх хөрөнгийн татварыг овоохон нэмээд өг. Дараа нь нэг 0.07 га-д бгаа 2 дахь янданд татвар ноогдуул. Зөвхөн дундаж ангийг л ноолохоо больчих тэхүү
Ядаж 2.5 саяас дээш цалингийн орлогод татварыг нэмэх ёстой, 1.5 чинь зээлд дарамтлуулж байгаа хvмvvсийн амьдралдаа хvргэж ядаж байгаа цалин шvvдээ.
Дундаж анги чинь ямар нэгэн зовлон тоочилгүй нусаа татаад л ажлаа хийгээд амьдралаа аваад явчихдаг ачаа нэмж өгөөд байх тусам зүтгээд байдаг болохоор ноолоход амар байдаг биз
Төр нь хулгайчгүй байсан бол 50%-иа ч өгсөн яахав дээ. Энд тэнд боржур болчих вий гэж бодохоор л уур хүрч байгаа юм.
Үл хөдлөх хөрөнгийн татварыг манай баян УИХ-ын гишүүд яагаад ч санаачлахгүй юм шиг байгаан… Таг дуугүй байгаад байдаг! Гэжээ.
МАХН-ын их хурлыг өчигдөр /2017.12.09/ Төрийн ордонд зохион байгуулсан. Их хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг чөлөөлж, УИХ-ын гишүүн О.Баасанхүүг намын даргаараа томилсон. Энэ асуудлыг Н.Энхбаяр даргатай ойр байдаг гишүүд нь “Хууль зөрчсөн их хурал” гэж эсэргүүцэж байгаа.
Харин сошиал ертөнцийнхөн О.Баасанхүү гишүүнийг МАХН-ын даргаар томилсныг дэмжжээ. Мөн их хурал маргаантай байгаа тул МАН-д МАХН эвсээгүйд ч талархах жиргээч цөөнгүй аж.
Баасанхүү маань бужигнуулж явна.МАХН-д бараг хувьсгал хийж яваа юм биш үү.Ордонд Их хурал зарлан хуралдуулж МАХН-ын даргад нэрээ дэвшүүлчихэж. Эр хүн.Заавал хүний вассал явах албагүй.
Ямар азаар МАН МАХН хоёр 2016 онд эвсээгүй юм, тэгсэн бол МАХН -ын 10-20 гишүүн өдийд УИХ-д, бөөн хэрүүл бөөн лай болж байхгүй юу гэсэн байна.
Г.ХОРОЛ