Нийтийн эзэмшлийн талбайд түлээ нүүрс заруулахгүй

Хуучирсан мэдээ: 2017.12.10-нд нийтлэгдсэн

Нийтийн эзэмшлийн талбайд түлээ нүүрс заруулахгүй

Нийтийн эзэмшлийн талбайд түлээ нүүрс заруулахгүй

Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс баталсан удирдамжийн дагуу авто зам дагуу болон нийтийн эзэмшлийн зам, талбай дээрээс зөвшөөрөлгүй түлээ, нүүрсний худалдаа хийж буй иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулжээ.

Тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Газрын алба, Цагдаагийн  хэлтэс, Замын цагдаагийн тасаг, зарим хорооны Засаг даргын Ажлын албатай хамтран  шалгалтыг явуулж, зөрчилтэй 22 иргэнд албан ёсны мэдэгдэл хүргүүлж, түлээ, нүүрснийг өөрсдийн хашаа болон зориулалтын цэгээс худалдан борлуулах шаардлага тавьсан байна. Цаашид нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайд түлээ, нүүрс заруулахгүй байх бодлого барьж ажиллах аж. 

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж