Архины 11 үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг цуцлуулна

Хуучирсан мэдээ: 2017.12.10-нд нийтлэгдсэн

Архины 11 үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг цуцлуулна

Архины 11 үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг цуцлуулна

Согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 44 аж ахуйн нэгжийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгаж, улсын байцаагчийн шаардлагыг удаа дараа зөрчсөн 11 үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлт гаргажээ. Эцсийн шийдийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны байцаагчийн дүгнэлтийг үндэслэж гаргах юм. 

Улсын хэмжээнд сүүлийн таван жилд архины үйлдвэрийн тоо нэмэгдээгүй ч худалдаж, үйлчилдэг байгууллага нь олширчээ. Ингээд шалгалтын явцад үйлдвэрүүд этилийн спиртийн агууламж өндөртэй архи үйлдвэрлэж байсан нь илэрчээ. 

Д.УУДАМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж